Дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист бид хүрнэ.

Компанийн танилцуулга

“Туушин” ХХК нь Монгол улсын ууган тээвэр зуучийн байгууллагын хувьд салбартаа тэргүүлэгч, бусдадаа үлгэрлэгч байхыг бид зорьдог. Хувийн хэвшил суурилсан зах зээлийн харилцаанд шилжих шилжилттэй хамт улс орны хэрэгцээ, олон улсын жишигт нийцсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, нийгмийн хариуцлага, тогтвортой үйл ажиллагаа, гадаад харилцаа, салбарын хөгжлийн бодлого, чиг хандлагыг тодорхойлогч, санаачлагчийн оролцоо зэргээрээ 25 жилийн турш манлайлсаар ирсэн нь бидний бахархал юм.

Бид олон улсад хамгийн өргөн агентын сүлжээтэй, төлбөр, тооцоо хамтын ажиллагааны хамгийн уян хатан нөхцөлтэй, бүх төрлийн тээвэр, тээвэр зуучийн олон улсын болон Монгол улсын стандартын гэрчилгээ, үйлчилгээний эрхтэй, аливаа эрсдлийг даах, шуурхай зохицуулалт хийх чадвартай найдвартай компани, тээвэр, тээвэр зуучлалын салбарын хамгийн том компани ба Монгол улсын тээвэр, логистикийн салбарт шинийг санаачлагч байдаг.

Манай тээвэр зуучлалын салбарт олон жил ажилласан туршлагатай мэргэжлийн баг нь дэлхийн 120 гаруй орны 2500 гаруй агент хамтран тээврийн асар том сүлжээг бий болгож чадсан ба үйлчлүүлэгчдэд төмөр зам, агаар, далай болон автозамын тээврийн бүх төрөл, өөрийн “Монголын Вектор” тив дамнасан буухиа галт тэрэг, FeDEX олон улсын буухиа шуудангийн сүлжээгээр улс хоорондын болон орон нутгийн тээврийн, өөрийн өмчийн Тээвэр Үйлчилгээний Цогцолборт гаалийн баталгаат агуулах, энгийн агуулах, том оврын ачааны хадгалалтын талбай, ачааг хэрэглэгчид хүргэх, ачаа шуудан хэрэглэгчийн тогтоосон газраас татан авах зэргээр  ложистикийн иж бүрэн үйлчилгээ үзүүлж байна.

Бид дэлхийн дөрвөн үг найман зовхист хүрч танд тээвэр ложистикийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэр зохион байгуулах чадвартай. Бид таны хэрэгжүүлж байгаа төсөл, хөрөнгө оруулалт, ихээхэн хэмжээний импорт, экспортын тусгайлсан хэрэгцээ шаардлагад нийцүүлэн “зөвхөн танай ачаа”-ны тээвэрлэлт, тээвэр зохион байгуулалт хүргэлтийг хариуцсан төслийн баг томилох, танай байгууллагын захиалгын дагуу дэлхийн альч орноос, дэлхийн альч орон руу тэвэрлүүлэх ачааг хариуцсан тусгайлсан мэргэжилтэн томилох зэрэг хэлбэрээр таны бизнесийн найдвартай түнш, хамтрагч байх болно.

Туушин ХХК нь анх 2008 онд олон улсын Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартыг тээврийн зуучийн үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж  хөндлөнгийн аудитийн байгууллагаар баталгаажуулж гэрчилгээ авсан.

Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартыг нэвтрүүлж хэрэгжүүлж байгааг нотлох гэрчилгээний эзэмших хугацааг3 жил тутамдхолбогдох журмын дагуухүсэлтээ гаргаж магадлах аудитаар шалгуулснаар сунгаж үйл ажиллагаагаа  тасралтгүй сайжруулан ажиллаж байна.

Бид үйлчлүүлэгч таны тээвэр ложистикийн асуудлыг бүрэн хариуцаж танд хамгийн шинэлэг, хамгийн оновчтой, хамгийн ашигтай шийдлийг санал болгон таны бизнест хэмжигдэхүйц хувь нэмэр оруулах мэргэжлийн зөвлөх, урт удаан хугацаанд найдвартай түнш байж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Амжилт

  • 1998 онд Хэрэглэгчийн эрх ашиг хамгаалах нийгэмлэгийн "Хэрэглэгчдийн найдвартай түнш"
  • 2000, 2002 онд Монгол улсын найдвартай татвар төлөгч компани
  • 2003-2010 онуудад Үндэсний ТОП -100 Аж ахуйн нэгж
  • 2001 онд Ази, Номхон далайн орнуудын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Алтан цом
  • 2001 онд МҮХАҮТ-ын Гран-При дээд шагнал
  • 2001 онд Гаалийн шилдэг харилцагч байгууллага
  • 2003 онд "Европын арк" алтан цом
  • 2006 онд Тээвэр зуучин салбарын шилдэг брэнд
  • 2008 онд Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO 9001 гэрчилгээ 
  • 2009 онд УБТЗ-ын "Эрхэм түнш" өргөмжлөл
  • 2009 онд МҮХАҮТ -ын "Онцлох аж ахуй нэгж" өргөмжлөл
  • 2010, 2003 ондСБ дүүргийн НДХ-н "Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч тэргүүний байгууллага" өргөмжлөл
  • 2012 онд МҮХАҮТ-ын " ТОП 150 Аж ахуй нэгж"
  • 2013 онд Монголын Ажил Олгогчдын Эздийн Нэгдсэн Холбооны "Тэргүүний ажил олгогч"
  • 2013 онд МҮХАҮТ-ын "Entrepreneur-2013", "ТОП 150 Аж ахуйн нэгж"
  • 2013 онд "Оны шилдэг хөрөнгө оруулагч"

 

Бидний түүх /Инфограф/

1990 Туушин

Picture

1990 онд

Туушин ХХК нь анх  Туушин Пүүс нэртэйгээр байгуулагдав.

Picture

1992 онд

Дэлхийн Тээвэр Зуучлагчдын Ассоциацуудын Холбооны бие даасан гишүүн

Picture

1995 он

Fedex -ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж эхлэв.

Picture

1998 онд

Тээвэр үйлчилгээний цогцолборыг ашиглалтанд оруулав.

Picture

2000 онд

KAL- /Korean Airline/-ийн Ерөнхий борлуулагч агентийн эрх авав.

Picture

2001 онд

Тээвэр зуучийн үйлчилгээ эрхлэх "A" зэрэглэлийн гэрчилгээ.

Picture

2002 онд

"Монголын Буухиа" чингэлэг тээврийн хурдан галт тэрэг аялуулж эхлэв.

Picture

2008 онд

Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO 9001 гэрчилгээ авав.

Бидний түнш

Зургийн цомог