Дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист бид хүрнэ.

Түгээмэл асуулт, хариулт

Үйлчлүүлэгчийн ачаа тээш, бараа бүтээгдэхүүнийг гадаадын улс орнуудаас тээвэрлэн оруулж ирэх ажлыг манай компаний Борлуулалтын Албаны мэргэжилтэнгүүд таны сонирхож буй бүхийл улс орнуудаас тээврийн үнийн санал гаргаж өгөх эсвэл энд дарж онлайн захиалга илгээх боломжтой мөн энд дарж и-мэйл явуулах ба утасаар шууд холбогдно уу.

Парист байрлах Олон улсын худалдааны танхимаас INCOTERMS-ийг боловсруулан гаргадаг бөгөөд энэ нь олон улсын худалдааны үйл ажиллагаанд оролцогч худалдагч болон худалдан авагчийн зардал, эрсдэл, үүргийг тодорхойлсон Олон улсын худалдааны нэр томъёоны тайлбар юм. Анх 1936 онд гарснаас хойш 1953, ’67’ 76’, 80’, ’90 болон 2000, 2010 онуудад дахин шинэчлэгдэн гарсан.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж  авна уу

Таны ачаа бараа чингэлэг, вагон, авто машин-д ачиглан хөдөлж эхэлснээс хойш манай Тээвэр зохион байгуулалтын хэлтэсийн мэргэжилтэн хариуцан авч, зөвлөмж зөвөлгөө өгч, өдөр тутам мэдээллээр ханган ажиллах бөгөөд ачигдан гарсан мэдээллийг и-мэйлээр чингэлэг болон вагон дугаарын хамт явуулах ба тус дугаарыг нүүр хэсэгт байрлах замын мэдээ хэсэгт оруулж онлайнаар 24 цагаар шалгах боломжтой.

Та өөрийн захиалсан ачаа бараа, чингэлэг, вагон нь Туушин ХХК-ны өөрийн эзэмшлийн Нарны гүүрны зүүн талд байрлах Тээвэр Үйлчилгээний Цогцолбор "Нэг цэгийн үйлчилгээ" дээр ирмэгц 3 хоногын дотор гаалийн бүрдүүлэлтээ хийж тээврийн хөлсөө манайд тушаан авах боломжтой.