Дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист бид хүрнэ.

ДАЛАЙН ТЭЭВЭР

Монгол улсын хувьд далайд гарах хамгийн ойр гарц нь Хятад улсын Тяньжин боомт юм. Үүнээс гадна Туушин компани нь Хятадын Ляньюунган, Циндао, Дальян, Шанхай болон Оросын Владивосток, Находка, Восточный, Санкт - Петербург, Латвийн Клайпеда, Эстоний Таллин зэрэг боомтуудаар дамжуулан Монголын импорт, экспортын ачаа барааны тээврийг өөрсдийн агентын сүлжээг ашиглан амжилттай зохион байгуулж байна. Манай мэргэжлийн чадварлаг баг далайн тээвэрлэгчидтэй (Maersk Sealand, Cosco, China Shipping) шууд гэрээгээр болон агентаар дамжуулан тогтмол замналын усан онгоцонд байр захиалж, шаардлагатай үед чартерийн аялалыг зохион байгуулан ажиллаж байна. Бид далайн тээвэрт олон төрлийн усан онгоц, тусгай зориулалтын техник хэрэгслийг таны ачаа барааны онцлогоос шалтгаалан сонголт хийж ашигладаг. Үүнд:

  • Reefer container - хөргүүртэй чингэлгээр мах, махан бүтээгдэхүүн, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн
  • L.A.S.H (Lighter Abroad Ship) - ган хоолой, хэтрүү овортой машин техник, барилгын материал, ургамал, амьд амьтан тээвэрлэхэд тохиромжтой
  • Лихтер далайн хөлөг онгоц
  • Piggyback - чиргүүлтэй бүхээгт чингэлэг
  • Sea train - боомт хоорондын хурдан усан онгоц
  • Ro-Ro - дугуйт техник тээвэрлэх тавцант усан онгоц гэх мэт

 

Далайн тээвэр нь тив алгассан урт замд харьцангуй хямд өртөгтэй тээврийн төрөл бөгөөд усан онгоцны тогтсон графикаар тээвэрлэлтийн хугацааг тооцох бүрэн боломжтой. Бид хэрэглэгчиддээ далайн тээвэрлэлтийн замын мэдээг интернэт сайтаар харах бүрэн бололцоог олгодог. Манай компани анх 1992 онд Индонез улсаас 10 000 тонн химийн бордоо, 1993-96 онуудад АНУ-аас 7000 тонн цөцгийн тос, 2500 тонн шар тос, 1993-2003 онуудад 182 500 тонн улаан буудайг тусгай захиалгат усан онгоцоор тээвэрлэн авчирсан туршлагатай юм.