Дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист бид хүрнэ.

ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭР

Олон улсын стандартын 20’, 40’, 40’, 40’ HC чингэлэгээр бүх төрлийн бараа, бүтээгдэхүүний тээврийг дэлхийн аль ч улс орнуудаас зохион байгуулж байгаагаас гадна хялбар муудах ачааг хөргүүртэй буюу дулааны хэмийн зохицуулалттай чингэлэгээр/Reefer container/, хөлдөж гэмтэх ачааг дулаалгат буюу хөөсөн тусгаарлалттай чингэлэгээр /Isolated container or Non-working reefer container /, овор ихтэй болон хүнд жинтэй задгай ачааг опен топ /Open Top container/ болон тавцант чингэлэгээр /Flat rack container/, шингэн ачааг цистерн чингэлэгээр /Tank container/ тээврийг зохион байгуулж байна.

Мөн,  үйлчлүүлэгч та бүхэнд 26000- 28000 кг даацтай их даацын чингэлэг буюу Heavy Container- ийн тээврийг санал болгож байна. чингэлэгүүдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.