Дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист бид хүрнэ.

АВТО ТЭЭВЭР

Бид Оросоос нефть бүтээгдэхүүн, Европын орнуудаас тоног төхөөрөмж, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн Хятад улсаас төрөл бүрийн ачааг Монгол улс руу авто машинаар тээвэрлэж байна.

Монгол улсын бүх аймаг, сумдад гадаадын зээл, тусламжийн бараа, тоног төхөөрөмжийг авто тээврээр хүргэх ажлыг зохион байгуулж, North Benz, Styer, Shacman маркийн авто машинуудыг өөрийн гол дээр Хятад улсаас Оросын Холбооны улс руу транзитаар тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Уул уурхайн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг тээвэрлэх зорилгоор “Монтрансавто”ХХК, “Монгол тээвэр нэгдэл”, “Туушин Авто Тээвэр” ХХК зэрэг төрөлжсөн авто тээврийн компаниудыг байгуулан ажиллаж байна.Туушин нь 2006 оноос Монгол улсын Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч болсон юм.

Салхит уулан дахь Монгол улсын анхны салхин цахилгаан станцын тоног төхөөрөмж, Оюу толгой, SGS–ын эксковатор, тоног төхөөрөмжийн тээврийг амжилттай тээвэрлэж байгаа туршлага бидэнд байна. Мөн манай авто тээврийн компаниуд тогтмол Хөшөөт, Алтайн хүдэр, Таван Толгойн нүүрсийг тээвэрлэж байна.