Дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист бид хүрнэ.

АГААРЫН ТЭЭВЭР

Таны ачааг агаараар дэлхийн  300 гаруй хотууд руу 2-3 хоногт багтаан тээвэрлэж хүлээн авагчид хүргэнэ.

 Манай агаарын тээврийн үйлчилгээ нь олон улсын стандартыг бүрэн хангаж байгааг Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо (IATA)-ноос олгосон агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх эрхээр баталгаажсан. 

ИНЕГ-аас итгэмжлэгдсэн мэргэшсэн, чадварлаг баг танд үйлчилж таны ачааг агаараар дэлхийн бүх улс руу 2-3 хоногт хүргэнэ.

Бид

  • Korean Airlines
  • Turkish Airlines
  • Air China
  • Aeroflot
  • Mongolian Airline (МИАТ) авиакомпаниудын Карго Агент .

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Экспорт, импортын тээвэр

Таны ачааг

  • Incheon,  Korea
  • Istanbul, Turkey
  • Beijing,  P.R.China
  • Tianjin, P.R.China
  • Moscow, Russia
  • Narita, Japan
  • HongKong
  • Changi, Singapore –ийн олон улсын ачааны зангилаагаар дамжуулан дэлхийн бүх оронд хүргэж болно.

 

  • Тусгай ачааны тээвэрлэлт

Тээвэрлэлт, хадгалалтын тусгай нөхцөл шаардсан бүх төрлийн  тусгай ачааг тээвэрлэнэ. Тодруулбал:

  1. Үнэт ачаа
    1. Алт, мөнгө зэрэг үнэт металл 
    2. Мөнгөн дэвсгэрт, үнэт цаас
    3. Урлагийн бүтээл, музейн үзмэр
    4. Хөгжмийн зэмсэг, тайзны засал       
    5. Археологийн олдвор, түүхийн дурсгалт зүйлс
    6. Шинжлэх ухааны бүтээл, дээж, сорьц
  2. Түргэн муудах ачаа /далайн бүтээгдэхүүн, амьд цэцэг, жимс гэх мэт/
  3. Амьд амьтан /нохой, муур гэх мэт/
  4. Шарил болон чандар
  5. Овор хэтрүү болон хүнд ачаа /Авиа компаниас тогтоосон стандартын дагуу/
  6. Захиалгат нислэгийн үйлчилгээ
  • Холимог тээвэр
  • Холбогдох хаяг
  • Онлайн захиалга өгөх                                                                                         

Та хүссэн үедээ, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран агаарын тээврийн захиалгаа өгөх боломжтой.

Ажлын өдрүүдээр 15 цагаас өмнө өгсөн захиалгын хариуг өдөрт нь 18 цагаас өмнө,

Бусад тохиолдолд дараагийн ажлын өдрийн 12 цагаас өмнө тантай холбогдож захиалгыг баталгаажуулна.

Хэрэв та одоо захиалга өгөх бол энд дарна уу

Давуу тал

  • Монгол Улсын засгийн газраас олгосон  “А” зэрэглэлийн тээвэр зуучийн эрхтэй
  • Олон улсын чанарын удирдлагын ISO 9001 стандартын шаардлагуудыг нэвтрүүлсэн
  • Монгол дахь анхны агаарын тээврийн зууч
  • Монгол дахь  анхдагч IATA-ын агент
  • 25 жилийн туршлагатай, мэргэшсэн чадварлаг баг
  • Нэг цэгийн үйлчилгээ
  • Korean Airlines компаний Монгол дахь ачаа тээврийн эврийн борлуулагч
  • Turkish Airlines компаний Монгол дахь ачаа тээврийн борлуулагч

Бусад үйлчилгээ

  • Гаалийн бүрдүүлэлт,
  • Гаалийн итгэмжлэгдсэн мэдүүлэгчийн үйлчилгээ
  • Гаалийн баталгаат агуулах
  • Энгийн болон тусгай ачааны температурын хяналттай агуулах
  • Хот дотор болон орон нутагт хүргэлт
  • Ачаа тээврийн даатгал
  • Сав баглаа боодол

Холимог тээвэр

Таны ачааг илгээх цэгээс хүлээн авах цэг хүртэл зөвхөн агаараар бус тээврийн олон төрөл ашиглан тээвэрлэж, зардлыг бууруулна. Жишээлбэл  Агаар – Төмөр зам – Авто тээвэр гэсэн сонголтоор ачааг тээвэрлэнэ.