Дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист бид хүрнэ.

АЮУЛТАЙ АЧААНЫ ТЭЭВЭР

Аюултай ачааг төмөр замаар тээвэрлэхэд Олон улсын ачааны харилцааны хэлэлцээр болон түүний 2-р хавсралтаар батлагдсан "Аюултай ачаа тээвэрлэх дүрэм", Химийн хорт бодисоос хамгаалах тухай хууль, Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, Монгол улсын бусад холбогдох хууль тогтоомж, төмөр замын тээврийн үндсэн дүрэм журмуудыг удирлага болгоно, 

Аюултай ачаа гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд аюултай, хортой нөлөөлөл үзүүлэх улмаар үхэл мөхөлд хүргэх үйлчилгээтэй төмөр замаар тээвэрлэж, ачилт буулгалт хийх болон хадгалалтын үед төмөр замын төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүн болон бусад ачааг гэмтээх, тэсэрч дэлбэрэх, гал гарахад хүргэж болохуйц/ болзошгүй/ бодис, эд зүйлс/ бүтээгдэхүүн/ийг хэлнэ.

Аюултай ачаа нь ГОСТ 19433-88-д заасан аюултай ачааны ангилал ба тэмдэглэлд дурьдсаны дагуу дараахи ангилалд хуваагдана.

  1. Тэсрэх бодис ба түүгээр цэнэглэгдсэн эдүүд,
  2. Шахсан, шингэрүүлсэн, даралтаар уусгагдсан хийнүүд,
  3. Галд амархан авалцах шингэн бодисууд,
  4. Галд амархан авалцах хатуу бодисууд, өөрөө шатагч бодиууд, устай харилцан үйлчлэх үед амархан гал авалцах хий ялгаруулдаг бодисууд
  5. Исэлдэгч бодисууд, органик пероксид,
  6. Хортой бодис, халдвар үүсгэгч бодис,
  7. Цацраг идэвхт, 
  8. Идэмхий ба зэврүүлэгч бодисууд,
  9. Бусад аюултай бодис ба эд зүйлс /бүтээгдэхүүнүүд/

Аюултай ачааг төмөр замаар тээвэрлэх байгууллага нь тээвэрлэх захиалгын хамт ачааны тухай дараахи тодорхойлолтыг ирүүлэх үүрэгтэй.

Үүнд:

  • Химийн хортой бодис импортлох, экспортлох болон ашиглах зөвшөөрөл,
  • Тээвэрлэх ачааны нэр, тодорхойлолт,
  • НҮБ-ээс олгосон ачааны дугаар ба код,
  • Ачааны нэг байрын жин, нийт жин,
  • Ачааны сав, баглааны төрөл,
  • Хүлээн авах орон, хүрэх өртөө, дамжин өнгөрөх хилийн өртөөдийг заасан байх,
  • Аюултай ачааг орон нутгийн харилцаанд тээвэрлэх зөвшөөрөл нь зохих журмын дагуу өртөөнд олгосон ачилтын тушаал болно

Ачаа илгээгч нь захиалгын хамт аюултай ачааны талаар зохих тодорхойлолтыг ирүүлээгүй тохиолдолд УБТЗ нь ачаа тээвэрт хүлээж авахгүй.