Дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист бид хүрнэ.

Логистик ба Нийлүүлэлтийн гинжин хэлхээ сургалт

МҮХАҮТ-ын Зураасан код, логистикийн хэлтэс Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын (CAREC) тээвэр, зуучуудын нийгэмлэгүүдийн холбоотой хамтран (CFCFA) Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Логистик ба нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежмент” сэдэвт 2 өдрийн сургалтыг 2012 оны 6-р сарын 15-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар үйлдвэрлэл, худалдааны нийлүүлэлтийн гинжин хэлхээ гэж юу болох, түүний тасралтгүй оновчтой үйл ажиллагааг хэрхэн зохицуулах, логистикийн үйл ажиллагаа, тээвэрлэлт, дистрибютер, захиалга, нөөцийн менежмент, мэдээллээ хэрхэн солилцох зэрэг логистикийн бүхий л процессыг бодит жишээ, олон улсын туршлага дээр үндэслэн заасан бөгөөд нийт 60 гаруй байгууллагын 95 ажилтан хамрагдлаа.
Сургалтын үндсэн багшаар олон улсын тээвэрлэлт, логистикийн эксперт багш Andy Sze ажилласан ба тэрээр АНУ-ын Чикагогийн их сургуульд бизнесийн удирдлагын мастер зэрэг хамгаалсан бөгөөд гуравдагч логистикийн үйлчилгээ үзүүлэгч Clipper групт судалгаа, шинжилгээ хариуцсан захирлаас эхлэн группын ерөнхийлөгч хүртэл олон жил ажилласан ажлын арвин туршлагатай олон улсын эксперт юм.
 Мөн үйлдвэрлэл, гадаад худалдааны нийлүүлэлтийн гинжин хэлхээ, логистик, түүний бүтэц агуулга болон тээвэрлэлтээс гадна сүүлийн үед шинээр гарч ирж буй “ Cold chain logistics” болон нийлүүлэлтийн гинжин хэлхээний үйл ажиллагааг амжилттай явуулах “Smart way”арга зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Түүнчлэн ЗКЛХ-ийн дарга Ш.Цэвэлсайхан зураасан код буюу бар код нь байгууллагын нийлүүлэлтийн хэлхээ, логистик үйл ажиллагаа болон тээвэрлэлтэнд маш чухал үүрэг гүйцэтгэдэг талаар илтгэл тавьж мэдээлэл хүргэв.
Дээрхи сургалтанд оролцогчид сургалтын талаар сэтгэгдэл өндөр байсан ба сургагч багш болон зохион байгуулагчдад талархал илэрхийлж байлаа.

Мэдээ мэдээлэл