Дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист бид хүрнэ.

Олон улсын тээврийн салбарынхан мэндчилгээ дээшлүүллээ.

МҮХАҮТ-ын дэргэдэх Эйр Чэмбэр билетын касс, Олон улсын агаарын тээврийн холбоо, (IATA)-той хамтран аюултай ачаа тээврийн журам, зохицуулалтын олон улсын зэрэгтэй мэргэжлийн сертификат олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад тээвэр зууч, агаарын тээвэр, карго, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд болон хил гааль, мэргэжлийн хяналт, нисэхийн албан хаагчид хамрагдсан юм.

Сургалтад хамрагдагсдыг олон улсын ачаа тээврийн сургалтын гарын авлагуудаар хангасан бөгөөд Олон улсын агаарын тээврийн холбооны мэргэжлийн багш ноён Мустафа Фикрат хүрэлцэн ирж хичээл заасан бөгөөд маш сонирхолтой хэлбэрээр явуулж, оролцогчдод энэ чиглэлийн нэлээд гүнзгий мэдээлэл өгсөн.

Сургалтын агуулгын хувьд Олон улсын агаарын тээврийн холбооны ачаа тээврийн журам ба аюултай ачаа тээврийн бичиг баримт бүрдүүлэлт, зохицуулалт, аюултай ачааны төрлүүд, хадгалалт, тээвэрлэлт, радио идэхт бараа, тэсэрч дэлбэрч болзошгүй эд зүйлсийн зөөж тээвэрлэх аюулгүй үйл ажиллагаа зэрэг байлаа.

Мэдээ мэдээлэл