Дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист бид хүрнэ.

Туушин группын мэндчилгээ

Улс эх орныхоо эдийн засгийн хөгжилд 23 жилийн туршид тасралтгүй,үнэтэй хувь нэмэр оруулж байгаа манай группын хамт олон 2013 оныг амжилт бүтээл, бүтээн байгуулалтын нөр их ажлын  амжилтаар  үдэж байна. 2013 онд Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын “ТОП 150 АЖ АЖ АХУЙН НЭГЖ”-ээр тус группыг шалгаруулсан, мөн “ОНЫ ШИЛДЭГ АРВАН АЖ АХУЙН НЭГЖ- ENTREPRENEUR’ 2013” шагнал, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс “НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарсан  нь бид бүхний ажлын амжилтыг өндрөөр үнэлж байгаагийн гэрч билээ.

Чанарын удирдлагын тогтолцоог эрхэмлэн хэрэгжүүлэгч тус группын “Бэст Вэстэрн Пример Туушин” зочид буудал нь дэлхийд нэр хүндтэй сүлжээ зочид буудлын үйлчилгээг Монголд нэвтрүүлсэн аж ахуйн нэгжээр шалгарч Монголын Аялал жуулчлалын холбооноос 2013 онд Оны шилдэг “Хөрөнгө оруулагч” өргөмжлөл, мөн Монголын Авто Тээвэрчдийн Нэгдсэн Холбооноос “Туушин Авто Тээвэр” ХХК-ийг Авто тээврийн салбарын “Манлай Байгууллага”-аар шалгаруулсныг оны босгон дээр хүлээн авлаа.

Манай хамт олны энэхүү амжилт бүтээлд юуны өмнө хэрэглэгч-үйлчлүүлэгч, харилцагч Та бүхний  хүч хөдөлмөр шингэсэн гэдгийг тэмдэглэхэд таатай байна.

Ирэх 2014 он бид бүхний хувьд Үйлчилгээний чанарыг эрхэмлэх жил байх бөгөөд тавьсан зорилго, зорилтоо бүрэн биелүүлэх, амжилт бүтээлээ ахиулсан жил байна гэдэгт итгэл төгс байна.

Шинэ оноо угтаж байгаа эрхэм үйлчлүүлэгч, хэрэглэгч Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсч, ажил үйлс нь өөдрөг, амжилт бүтээлээр дүүрэн, аз хийморьтой байх ерөөлийг дэвшүүлж, шинэ жилийн халуун мэндийг дэвшүүлье.

"ТУУШИН” ГРУПП

Мэдээ мэдээлэл