Дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист бид хүрнэ.

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР

Төмөр замаар ачаа тээвэрлэх ажлыг зохион байгуулах нь Туушин компаний үйл ажиллагааны зонхилох нэгэн чиглэл юм. Төмөр замын тээвэр нь өндөр хурд, ачааны бүрэн бүтэн байдлыг надвартай хангахын зэрэгцээ хамгийн хямд зардалтай. Төмөр замын тээврээр таны төрөл бүрийн ширхэгийн баглаа боодолтой том овортой, хүнд жинтэй, нурмаг, шингэн зэрэг бүх төрлийн ачааг тээвэрлэх боломжтой. Манай компани Монгол, Хятад, Орос, Беларусь, Украин, Польш, Герман, Чех улсуудын төмөр замууд болон зуучийн компаниудтай нягт хамтран ажиллаж төмөр замаар дээрх улсуудын нутгаар тээвэрлэгдэх ачаа тээврийг амжилттай зохион байгуулж байна. Тээвэрт яваа вагон, чингэлэгт тасралтгүй хяналт тавьснаар бид үйлчлүүлэгчдийг мэдээллээр шуурхай хангаж, ачааны бүрэн бүтэн байдлыг хангаж ажилладаг. Эрхэм үйлчлүүлэгч танд төмөр замаар импорт, экспортын болон транзит ачаа тээвэрлүүлэх шаардлага гарвал манайд хандаарай. Таны сонголт зөв гэдэгт эргэлзэх хэрэггүй. Манай мэргэжилтнүүд таны захиалгыг хүлээн аваад тээвэрлэх вагоны төрлийг сонгож, хамгийн тохиромжтой замналыг гаргаж, тээврийн тарифыг тооцоолж гаргахаас гадна ачааг ачих байрлуулах, бэхлэх зураг, тооцоог шаардлагын дагуу гаргаж өгнө. Европын орнуудаас ачааг төмөр замаар тээвэрлэн ирэх хугацаа далайгаар тээвэрлэснээс 2-3 дахин бага байдаг учир манай хэрэглэгчид ихэвчлэн төмөр замын тээврийг сонгож байна. Цаг агаарын халуун хүйтнээс хялбар муудах ачааг хөргүүртэй болон тогтмол дулаант вагоноор, үнэ цэнэтэй ачааг харуул хамгаалалттай тээвэрлэх нь танд ашигтай.

Төмөр замын тээвэрт битүү вагон, хагас вагон, тавцант болон тусгай зориулалтын цистерн, бункер, транспортер зэрэг вагоноор ачааг тээвэрлэдэг. УБТЗ нь ОХУ болон Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмлэг (ТУХН)-ийн орнуудын нэгэн адил 1520 мм өргөн цариг бүхий замтай учир эдгээр орнуудаас ирэх импортын болон дээрхи орнуудаар дамжин гуравдагч оронд экспортлох ачааг төмөр замаар тээвэрлэхэд тохиромжтой юм. Манай компани Оросын төмөр замууд вагоноо бүрэн хувьчилах үед “Первая Грузовая Компани” (ПГК)-тай вагон ашиглах, тээврийн зуучлалаар хамтран ажиллахаар гэрээ байгуулан уг компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч агентаар ажиллах болсон. Ингэснээр ТУХН-ийн орнуудаас төмөр бэлдэц, хүнсний болон өргөн хэрэглээний бараа, нефтийн бүтээгдэхүүнийг (түлш шатахуун, битум, химийн бордоо) манай хэрэглэгчид ПГК–ийн вагоныг ашиглан импортлодог. Мөн Монголоор дамжин өнгөрөх Орос, Хятадын хоорондын худалдааны барааны тээвэрт (Нефть химийн бүтээглэхүүн, мод модон материал) ПГК – ийн вагоныг ашиглаж байна.