Дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист бид хүрнэ.

ТЭЭВЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР

Тээвэр Үйлчилгээний Цогцолбор

Туушин компани чингэлэг, вагон ачиж буулгах өөрийн эзэмшлийн тавцантай, өргөх механизмаар бүрэн тоноглогдсон, гаалийн баталгаат ердийн болон дулаан агуулах бүхий НЭГ цэгийн үйлчилгээ-тэй, 24 цагийн камерийн хяналттай, тээврийн иж бүрэн цогцолбор ажиллаж байна. Манай Тээвэр Үйлчилгээний Цогцолбор нь Улаанбаатар өртөөнөөс 700 метр зайд хотын төвд байрладаг нь нэгэн давуу тал юм. Цаашлаад бид үйлчлэгчидэд зориулаад 80-100 машины зогсоолтой.

Үзүүлэх үйлчилгээ

  • Гаалийн хяналтын бүс

Таны тээвэрлэгдэн ирсэн ачаа барааг гаалийн хяналт, шалгалт явуулах стандартыг хангасан /MNS5832:2007 /24-н цагийн харуул хамгаалалттай, хяналтын камераар бүрэн тоноглогдсон гаалийн хяналтын бүсэд хүлээн авч түргэн шуурхай үйлчилнэ.

  • Гаалийн баталгаат агуулах

Таны ачаа барааг өөрийн 4100 метр кв талбай бүхий Гаалийн баталгаат агуулах (үүний 90% нь дулаан агуулах)-д хадгалах боломжтой. Мөн задгай 1200 метр кв талбай бүхий агуулахад машин техник, тоног төхөөрөмж зэрэг овор ихтэй ачааг хадгалах үйлчилгээ үзүүлж байна.

  • Гүүрэн краны үйлчилгээ

32 тонн хүртэлх даацтай Гүүрэн кранаар таны ачаа барааг олон жилийн туршлагатай кранист, оосорлогч нар тухайн ачааны онцлогт тохирсон технологийн дагуу өргөж найдвартай түргэн шуурхай ачиж буулгаж үйлчилж байна.

  • Авто машинаар чингэлэг болон задгай ачаа тээвэрлэх үйлчилгээ

Хүнд даацын Nord Benz, Howo, Kamaz зэрэг маркын 10 гаруй машинаар таны ачааг чингэлэгтэй ба задгайгаар УБ хот дотор болон хөдөө орон нутагт найдвартай, түргэн шуурхай тээвэрлэн хүргэж өгч үйлчилнэ. Үйлчилгээг түргэн шуурхай болгох үүднээс өөрсдийн машин техникт өөрийн талбай дахь шатахуун түгээгүүрээр үйлчилж байна.

  • Авто ачигч, машин краны үйлчилгээ 

2.5 -3.0 тон хүртэлх даацтай авто ачигч

16тн-с 25тн хүртэлх даацтай автокранууд таны ачааг хүссэн газарт тань ачиж, буулгаж үйлчилнэ.

  • Ачаатай болон хоосон чингэлэг хадгалах

Үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагаас хамааран манай талбайд буусан ачааг өөрийн задгай талбайд 24н цагийн харуул хамгаалалтан дор хүссэн хугацаагаар хадгалж үйлчилнэ. 24  цагийн үйлчилгээг бүрэн хангах үүднээс талбай нь гэрэл цахилгаанаар хангагдсан.

  • Чингэлэг вагонд бэхэлгээ хийх үйлчилгээ

- Таны хүссэн ачаа барааг чингэлэг, вагон дотор найдвартай түргэн шуурхай бэхэлж өгнө.

- Гааль, мэргэжлийн хяналт, банкны зэрэг нэг цэгийн үйлчилгээ

- Гаалийн хяналт, шалгалт, үнэлгээг Улаанбаатар хот дахь гаалийн газрын Туушин дахь хэсэгт хийж байна

-  Мал амьтан хорио цээрийн, ургамал хорио цээр, чанарын, эрүүл ахуйн халдвар хамгаалалын, эм био бэлдмэлийн чанарын хяналт, хүнсний чанар, аюулгүй байдлын, байгаль орчны хяналтыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын экспорт, импортын хяналтын хэлтэст хийж байна.

- Голомт банкны гааль тооцооны төвийн Туушин 3-р касс банкны бүх төрлийн үйлчилгээг хүргэж байна.

- Бараа материалд шошго наана

Таны ачаа бараанд шаардлагатай шошго тэмдэг, татварын тэмдэг зэргийг нааж өгч байна.

  • Чингэлэг,вагон цэвэрлэх, ариутгах

 Талбайд ирсэн ачаанаас суларсан бохирдолтой чингэлэг, вагоныг цэвэрлэх, угаах ариутгах үйлчилгээ үзүүлнэ.

  • Цуглуулбар ачааны үйлчилгээ

Экспортын импортын цуглуулбар ачааг ачих, буулгах, хадгалах үйлчилгээ

  • Чингэлэгтэй ачаа жигнэх үйлчилгээ

- 3тн механик пүү

- 50 тн электрон пүүгээр ачаа бараа жинлэж байна.

 

Үйлчилгээ

Холбоотой мэдээ

2013 оны “Шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарлаа

МҮХАҮТ”-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан, шилдгийн шилдгээр өргөмжилдөг “ENTREPRENEU...

дэлгэрэнгүй

Олон улсын тээврийн салбарынхан мэндчилгээ дээшлүүллээ.

МҮХАҮТ-ын дэргэдэх Эйр Чэмбэр билетын касс, Олон улсын агаарын тээврийн холбоо, (IATA)-той хамтран аюултай ачаа тээврийн журам, зохицуулалтын олон улсын зэрэгтэй мэргэжлийн сертификат олгох сур...

дэлгэрэнгүй