Дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист бид хүрнэ.

КАРЕК-ийн орнуудын гадаад худалдаа, уулзалт

КАРЕК-ийн орнуудын гадаад худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн уулзалт

 Энэ оны 06 сарын 4-5-ны өдрүүдэд ӨМӨЗО-ын Хөх хотод Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд КАРЕК-ын орнуудын тээвэр зуучуудын нийгэмлэгүүдийн холбоо (CFCFA), Азийн Хөгжлийн Банк хамтран гадаад худалдаа, тээвэр, логистик, тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад зориулсан “Business Networking Forum” –ыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү хуралдаанд Туушин компаний төлөөлөгчид оролцож "Улаанбаатар терминал" болон "Монголын буухиа"  төслүүдийн талаар презентаци хийж КАРЕК болон АХБ-ны санхүүжилт авах боломжтой сайн төслүүд учир судалж үзээд санхүүжүүлэх нь зүйтэй гэсэн үнэлгээ авсан.
Дээрхи  арга хэмжээнд КАРЕК-ын 10 оронд тээвэр, логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаад  худалдаа, тээвэр зууч, тээврийн байгууллагуудын төлөөлөл оролцож, улс орнуудын бизнес боломжийг судлах,  харилцан туршлага солилцох, цаашид хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.


Уулзалтанд МҮХАҮТ-ыг төлөөлөн Зураасан код, логистикийн хэлтсийн дарга Ш.Цэвэлсайхан, ахлах мэргэжилтэн Б.Гэрэлтуяа нар  хувийн хэвшлийн төлөөллийн хамт оролцлоо. Энэ үеэр  оролцогч байгууллагуудад үйл ажиллагаагаа танилцуулах боломж олгох үүднээс улс бүрийн тээвэр зууч, гадаад худалдааны компанууд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулсан үзэсгэлэнд оролцсон бөгөөд манай улсаас МҮХАҮТ-ын дэргэдэх Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөлийн гишүүн Туушин ХХК, IFFC, Эзо Транс  болон Ашли Транс ХХК-ууд  үйл ажиллагаагаа танилцуулав. Түүнчлэн Туушин ХХК  өөрсдийн хэрэгжүүлж буй “Улаанбаатар логистик төв”-ийн  талаар мэдээллийг нийт оролцогчдод хийж ,  Монгол Улсын тээвэр, логистикийн салбарын хөгжлийн нэгэн том гарцын талаар мэдээллээ.
ЗКЛХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Гэрэлтуяа КАРЕК-ийн 10 орны худалдаа, тээврийн компанууд, салбартай холбоотой  холбоод, ассоциацуудад зориулан  “МУ-ын худалдаа, тээвэр, логистикийн салбар болон цаашид хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьж монголын тээвэр, логистикийн салбарын өнөөгийн байдал, авто тээвэр болон төмөр замын тээвэрлэлт, Ази болон Европын орнуудтай холбогдож буй гол маршрутууд, засгийн газрын зүгээс тээвэр, логистикийн чиглэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон МҮХАҮТ-ын үйл ажиллагаа зэргийн талаар мэдээлэл өглөө.
Дээрхи үйл ажиллагаа нь цаашид жил бүр зохион байгуулагдах бөгөөд БНХАУ болон Төв Азийн улс орнуудтай хамтран ажиллах, түншлэл тогтоох сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн хувьд олдож буй том боломж юм.

Мэдээ мэдээлэл