Дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист бид хүрнэ.

Чингэлгийн хэмжээс

Овор хэмжээ, тэмдэглэгээ, дугаар бохир жин, хийц нь стандартчилагдсан дотор нь ачаа ачих зориулалттай ачааны бүрэн бүтэн байдлыг хангаж нэг болон хэд хэдэн төрлийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэж болох, ачиж буулгах, шилжүүлэн ачих үед механикжсан ачих буулгах хэрэгсэл ашиглаж болохуйц тоноглол бүхий тээврийн нэгжийг чингэлэг гэнэ.

Их даацийн чингэлэгт


1.     Эхний мөрөнд: Чингэлэг эзэмшигчийг тодорхойлох 4 үсгээс бүрдсэн товчилсон нэр, түүний дараа 6 тооноос бүрдсэн чингэлэгийн дугаар, 7 дахь тоо нь хяналтын тоог заана. 4 үсгэн тэмдэглээний сүүлчийн U үсэг нь ачааны чингэлэг гэсэн шинж чанрыг заана. Эхний 3 үсэг нь чингэлэг эзэмшигчийн олон улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн нэр. Yсгэн тэмдэглээний дараа чингэлэгийн дэс дугаарыг заасан 6 оронтой тоон дугаар байна. 7 дахь тоо нь хяналтын тоо.
2.     Хоёрдох мөрөнд: Дугаар нь2 хэсгээс бүрдэнэ. Yсгэн ба тоон гэсэн 2 хэсэгтэй. Yсгээр тэмдэглэсэн хэсэг нь латин үсгээр эзэмшигч орны товчилсон нэрийг заана.
    
Тухайлбал :
     RZDU 1234569    
     RU 2310
Энд :
      RZD -Эзэмшигч т.з-ын код (Оросын төмөр зам)
      U- Ачааны чингэлэг гэсэн шинж чанрыг агуулна
      123456 - Чингэлэгийн дэс дугаар
      9- хяналтын тэмдэг
      23- чингэлэгийн хэмжээсүүдийг харуулах код (2-урт-6058 мм, 3-өндөр-2591мм),
      10- чингэлэгийн төрөл (10-түгээмэл зориулалтын)