Дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист бид хүрнэ.

ЭКСПОРТЫН ТЭЭВЭР

ЭКСПОРТЫН ТЭЭВЭР

Монголоос экспортолж байгаа бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, автомашин, тоног төхөөрөмж, түүхий эдийг Үйлчлүүлэгчийнхээ хүсэлт, шаардлага, ачааны онцлогт нь тохирсон тээврийн хэрэгсэл,  замналыг санал болгох замаар дэлхийн аль ч орон руу агаар, авто,  төмөр зам, далайгаар түргэн шуурхай тээвэрлэн хүргэнэ.

Танд үзүүлэх бидний үйлчилгээний давуу талууд:

  • ОХУ, Казахстан, Беларусь, Украин, Литв зэрэг орны томоохон вагон эзэмшигч нартай хамтарч ажилладаг бөгөөд тэдгээрийн эзэмшлийн бүх төрлийн хөдлөх бүрэлдэхүүнийг шаардлагатай тоо хэмжээгээр хангана.
  • Монголоос ОХУ-аар дамжуулан Европ руу явах ачааг чингэлэг тээврийн буухиа галт тэргэнд холбож богино хугацаанд хүргэнэ.
  • БНХАУ-ын нутгаар тээвэрлэх боломжгүй ачааг ОХУ-ын алс дорнодын боомтуудаар дамжуулан гуравдагч оронд тээвэрлэнэ.
  • БНХАУ-ын улсын болон хувийн бүх томоохон тээвэр-логистикийн байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд БНХАУ-ын боомтуудаар дамжуулан далайгаар гуравдагч орон руу бүх төрлийн ачааг хүргэнэ

Монгол улсаас экспортонд тээвэрлэх ачааны бичиг баримтын бүрдүүлэлт, баглаа боодол, бэхэлгээ, тээврийн даатгал зэрэг бүхийл шаардлагатай үйлчилгээг үйлчлүүлэгчдээ үзүүлж байна.

Хүнс, ургамал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний тээвэр

  • Энэ төрлийн ачааг тээвэрлэхэд тээврийн онцгой нөхцөл шаардагддаг бөгөөд тухайн шаардлагад нийцсэн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэнэ.
  • Монгол улсын, ачаа дамжин өнгөрөх болон хүрэх орны ургамал хорио цээр, мал эмнэлгийн байгууллагаас шаардах бичиг баримтыг бүрдүүлж өгнө

Уул ууурхайн түүхийн эд, бутээгдэхүүний тээвэр

  • Монгол улсаас экспортлогдох нүүрс, жонш, алт, зэс бусад бүх төрлийн уул ууурхайн түүхийн эд, бутээгдэхүүнийг уурхайгаас хүлээн авагч хүртэл авто төмөр зам болон далайгаар тээвэрлэх цогц үйлчилгээг үзүүлнэ.
  • Энгийн сав баглаа боодолтой ачаа тээвэрлэхээс гадна олон удаа ашиглах 13 м3 буюу 14 тоннын даацтай нунтаг ачааны уутаар тээврийг гүйцэтгэх боломжтой.

Автомашин, тоног төхөөрөмжийн тээвэр

  • Монгол улсаас ачигдах байгууллага, хувь хүн, жуулчдын болон уралдаан тэмцээний  автомашин, мотоцикл бусад өөрөө явагч тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг станцартад нийцсэн бэхэлгээг хийж тохирох тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.

Монгол гэр, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэр

  • Монгол улсаас гадаад оронд ачиж буй монгол гэр, архи пиво, арьс ширэн эдлэл болон бусад бүх бүх төрлийн үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хаалганаас хаалганд хүргэн тээвэрлэнэ.

Үзэсгэлэн, үнэт зүйлсийн тээвэр

  • Монгол улсаас гадаад оронд болон Монголд ирээд буцах бүх төрлийн үзэсгэлэнгийн ачааг мэргэжлийн баглаа боодол хийж хаалганаас хаалганд хүргэж өгнө.

Хувийн эд зүйлсийн

  • Монгол улсаас гадаад оронд шилжин нүүж буй дотоодын болон гадаадын хувь хүн, айл өрхийн эд зүйлсийн баглаа боодлыг хийж хаалганаас хаалганд хүргэж өгнө.