Дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист бид хүрнэ.

ГААЛИЙН ЗУУЧЛАЛ

Туушин компани гаалийн зуучийн үйлчилгээг Монгол улсад анх санаачлан байгуулж, 1991 онд Гаалийн Ерөнхий Газраас анхны гаалийн зуучийн байгууллагаар итгэмжлэгдэн ажиллаж, үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэн, үйлчилгээний чанараа дээшлүүлэн, үйлчлүүлэгч байгууллага, иргэдээс талархал хүлээн ажиллаж ирсэн билээ. Гаалийн зуучийн үйлчилгээ нь гаалийн бүрдүүлэлт, гаалийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй, хурдан шуурхай явуулахад үнэтэй хувь нэмэр оруулдаг үйлчилгээ юм. Байгуулагдсан цагаасаа эхлэн гаалийн бүрдүүлэлт болон гаалийн мэдүүлэг бичих үйлчилгээг гаалийн хэлтсийн үйл ажиллагаагаараа дамжуулан гүйцэтгэж ирсэн бөгөөд тус хэлтэс нь  2010 оны 4-р сараас эхлэн Туушин Системс нэртэйгээр охин компани болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж Гаалийн түр болон байнгын ажиллагаатай 20 гаруй боомтод 30-аад Гаалийн Бүртгэгдсэн мэргэжилтэнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2009 оны 10-р сараас Гаалийн Ерөнхий Газраас гаалийн хяналт, бүрдүүлэлтийн "Гаалийн удирдлагын мэдээллийн систем" (CAIS, CEPS)-ын программ хэрэгжүүлж байгаатай холбогдуулан бүх салбаруудаа өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр ханган үйлчилгээнийхээ чанарыг сайжруулан ажиллаж байна.

Манай үйл ажиллагаа:

  1. Гадаад худалдаанд оролцогч ААН, иргэдэдгаалийн болон гаалийн тарифын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмууд, бусад хууль тогтоомжийн талаар тайлбарлаж зөвлөгөө өгөх.
  2. Гаалийн зуучлалын гэрээний үндсэн дээр бараа эзэмшигчийн өмнөөс бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлт хийх
  3. ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсвэл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагаа юм. Гаалийн бүрдүүлэлт нь Гаалийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Гаалийн удирдах төв байгууллагын эрхийн актаар тогтоосон гаалийн байгууллагаас явуулах үйл ажиллагаа юм.
  4. Эрхэм хүндэт гадаад худалдааны бизнес эрхлэгч та гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаагаа бидэнд даатгаснаар олон жилийн туршлага, найдвартай байдал, түргэн шуурхай үйлчилгээ, ажлын ур чадвараараа манай үйлчилгээ бусдаас давуу гэдгийг мэдэрч, сэтгэл хангалуун байх болно.

Үйлчилгээ

Холбоотой мэдээ

2013 оны “Шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарлаа

МҮХАҮТ”-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан, шилдгийн шилдгээр өргөмжилдөг “ENTREPRENEU...

дэлгэрэнгүй

Олон улсын тээврийн салбарынхан мэндчилгээ дээшлүүллээ.

МҮХАҮТ-ын дэргэдэх Эйр Чэмбэр билетын касс, Олон улсын агаарын тээврийн холбоо, (IATA)-той хамтран аюултай ачаа тээврийн журам, зохицуулалтын олон улсын зэрэгтэй мэргэжлийн сертификат олгох сур...

дэлгэрэнгүй