Дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист бид хүрнэ.

УБТЗ ХНН 2016 оны 04 сарын 22-ны өдөр "БИЗНЕС ТҮНШЛЭЛ - 2016 ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ЗӨВӨЛГӨӨН"

УБТЗ ХНН 2016 оны 04 сарын 22-ны өдөр "БИЗНЕС ТҮНШЛЭЛ - 2016 ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ЗӨВӨЛГӨӨН"-ийг зохион байгууллаа.Энэ үеэр Монгол улсын төмөр замын тээврийн хөгжилд оруулсан хувь нэмэр, идэвхи зүтгэл, хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, “ 2015 оны УБТЗ-ын шилдэг харилцагч – Тээвэр зуучийн байгууллага”- аар “ТУУШИН” ХХК-г шалгаруулан Өргөмжлөл, “Golden Rail” цом гардуулж, “ТУУШИН” ХХК-ийн ерөнхий захирал Н.Зоригт-ийг “Хөгжлийн төлөө” медалиар шагнав.

Жич:Мөн 2015 оны
-Хамгийн их экспортын тээвэр хийсэн үйлчлүүлэгчээр БТЕГ ХХК,
-Хамгийн их импортын тээвэр хийсэн үйлчлүүлэгчээр Магнай Трейд ХХК,
-Хамгийн их орон нутгийн тээвэрлэлт хийсэн үйлчлүүлэгчээр Багануур ХК,
-Хамгийн их вагон хүлээн авч буулгасан үйлчлүүлэгчээр ДЦС-4 ТӨХК,
-Хамгийн их дамжин өнгөрөх тээвэр хийсэн үйлчлүүлэгчээр РТСТ ХХК тус тус шалгарчээ.

Мэдээ мэдээлэл