Дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист бид хүрнэ.

ТРАНЗИТ ТЭЭВРИЙН АСУУДЛЫГ ТАНИЛЦУУЛНА

БНСУ-ын Бусан хотод зохион байгуулагдах Зүүн Хойд Азийн логистикийн хуралд Зам тээврийн яам, Далайн захиргаа, УБТЗ-ын Тээврийн дээд сургууль болон олон улсын тээвэр зуучийн компанийн төлөөллүүд оролцох гэж байна.  Энэхүү хурал нь Солонгос, Монгол, Орос, Хятадын дэд бүтэц тээврийн салбар дахь Төрийн байгууллага, Судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэн, Институт, хувийн хэвшил, боомтын төлөөлөгчид, хот мужуудын удирдлагын төлөөлөгчид оролцох салбарын дээд түвшний хурал бөгөөд нийт 4 улсыг төлөөлж 150 орчим төлөөлөгчид оролцохоор бүртгүүлээд байна. Монгол Улсын хувьд төмөр зам, далайн тээврийн дэд бүтцийн хөгжлийн хэтийн төлөв, ОХУ болон БНХАУ-аар дамжин өнгөрөх транзит тээврийн хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам, мөн тээврийн салбарын боловсролын талаарх бодлогыг энэхүү хурлын үеэр танилцуулах юм.

Мэдээ мэдээлэл