Дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист бид хүрнэ.

ИМПОРТЫН ЗАРИМ БАРААНЫ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Аж үйлдвэрийн яам энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд дотоодын зах зээлийг хамгаалах, борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж эхэллээ.

100 гаруй нэр төрлийн барааны гаалийн албан татварын хувь хэмжээг 5-20 хүртэл хувиар нэмэгдүүлсэн байна.

Аж үйлдвэрийн яам өнгөрсөн онд таван бүлгийн 10 гаруй барааны импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлсэн нь импортыг бууруулж, үйлдвэрлэлийг идэвхжүүлсэн. Тиймээс энэ удаад импортын 14 бүлгийн  28 зүйлийн 100 гаруй нэр төрлийн барааны гаалийн албан татварын хувь хэмжээг 5-20 хүртэл хувиар нэмэгдүүлсэн байна. 

Уг тогтоолыг энэ оны ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болжээ.

Эдгээр 100 гаруй нэр төрлийн барааг чанар стандартын шаардлагын дагуу 100 хувь дотооддоо үйлдвэрлэж байгаа төдийгүй дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэж салбар яамны зүгээс үзжээ. Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын уг тогтоолыг энэ оны ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болжээ.

-Гаалийн албан татвар нэмэгдсэн бараа бүтээгдэхүүний жагсаалт

-Сүү, сүүн бүтээгдэхүүн-

Импортын 100 нэр төрлийн барааны гаалийн татварыг нэмлээ

-Сахар болон бусад амтлагчийн хольцгүй шингэн сүү, цөцгий

-Өтгөрүүлээгүй зөөхий, йогурт, тараг, хоормог

-Өтгөрүүлээгүй шар сүү, хувиргасан шар сүү

-Цөцгийн тос, сүүнээс гаргаж авсан бусад өөх тос

-Бяслаг, аарц

-Хүнс, хүнсний ногооны бүтээгдэхүүн-

Импортын 100 нэр төрлийн барааны гаалийн татварыг нэмлээ

-Шинэ эсхүл хөргөсөн төмс

-Шинэ эсхүл хөргөсөн улаан лооль

-Ногоон сонгино болон сонгины төрлийн бусад ногоо

-Бөөрөнхий байцаа

-Шар лууван

-Шар манжин

-Өргөст хэмх, давжаа өргөст хэмх

-Төмс

-Барилгын зориулалттай бараа, бүтээгдэхүүн-

Импортын 100 нэр төрлийн барааны гаалийн татварыг нэмлээ

-Хаалга, цонх

-Блокон хавтан, давхарлаж наасан хавтан, савхалсан хавтан

-Хаалга, хаалганы хүрээ мод, босго

-Бүх төрлийн хэвлэмэл хуанли

-Худалдааны зар сурталчилгааны материал болон барааны каталоги

-Эрдэс чулуун хөвөн

-Дамжлагын бөөний савлагааны зориулалттай их даацын уян шуудай

-Барилгын блок

-Силикат тоосго

-Зам талбайн бетонон хашлага, хавтан

-Барилгын ханын төмөр-бетон, бүтээц, хийц хэсэглэл

-Барилгын тааз, дээврийн төмөр бетон

-Бетон шат, гишгүр, замын бетон дэр

-Барилгын угсармал хийц, хэсэглэл

-Албан газрын зориуулалттай модон тавилга

-Гал тогоо, унтлагын өрөөний болон бусад модон тавилгууд

Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн

-Хонины савлаагүй сэмлэсэн ноосон ээрмэл

-Жижиглэн худалдаалах зориулалтаар савлаагүй мал амьтны нарийн үс, самнасан ээрмэл

-Нэхмэлийн бусад материал

 

Мэдээллийн эх сурвалж: EAGLE.MN

Мэдээ мэдээлэл