Дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист бид хүрнэ.

 Монгол Японы бизнесийн зөвлөлийг шинэчлэн байгууллаа

Монгол улсад Япон улсын хөрөнгө оруулагчдыг татах, мөн хоёр улсын аж ахуй нэгжүүдийн бизнесийн хамтын ажиллагааг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг судлах, тус асуудлаар төрийн холбогдох байгууллагууд болон ТББ, холбоодуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор МҮХАҮТанхим дээр энэ сарын 13-ны өдөр Монгол Японы бизнесийн зөвлөлийг шинэчлэн байгууллаа. Цаашид тус зөвлөл нь хоёр улсын бизнес, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, экспортыг хөгжүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах ажээ.

Цаашид Монгол Японы бизнесийн зөвлөл нь МҮХАҮТ-ын дэргэдэх гэж нэрлэгдэх бөгөөд ээлжит хурлаараа зөвлөлийн Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, тэргүүлэгч гишүүдээр “Гуравдагч хөршийн бодлого, стратеги судлалын төв”-ийн гүйцэтгэх захирал Э. Ариунбат, Туушин ХХК-ны ерөнхий захирал Н.Зоригт, “Монполимет Групп”-ын ерөнхий захирал Н.Мөнхнасан, “Монос групп”-ын ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, “Ньюком групп”-ын гүйцэтгэх захирал Н.Энхболд, “Бодь Электроникс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Бат-Амгалан, “Евро Эйшн ложистикс систем” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батноров, “Нэкст Женерешн Технологи” ТББ захирал  Л.Тамир нарыг сонгон зөвлөлийн журмаа батлан, энэ онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.

Тодруулж хэлэхэд Японы зах зээлд манай улсаас самнасан ноолуур, ноос, ноолууран болон эсгий бүтээгдэхүүн, ноосон оймс, арьсан түрүүвч, цүнх, бэлэг дурсгалын зүйл, жамц давс гаргаж байна.  Мөн зөгийн балны дээж, чихэр өвс, Монгол гэр, гэрийн тавилга, өлөн гэдэс, чацарганы шүүсийг экспортлож байна.

Мэдээ мэдээлэл