Дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист бид хүрнэ.

Тээврийн нөхцөл

Товч түүх

Парист байрлах Олон улсын худалдааны танхимаас INCOTERMS-ийг боловсруулан гаргадаг бөгөөд энэ нь олон улсын худалдааны үйл ажиллагаанд оролцогч худалдагч болон худалдан авагчийн зардал, эрсдэл, үүргийг тодорхойлсон Олон улсын худалдааны нэр томъёоны тайлбар юм. Анх 1936 онд гарснаас хойш 1953, ’67’ 76’, 80’, ’90 болон 2000, 2010 онуудад дахин шинэчлэгдэн гарсан.

Одоогоор Incoterms 2010 –ыг ашиглаж байна.

Инкотермс нь нэрлэсэн газраас шалтгаалан:

  • Барааг нийлүүлэх болон барааны нийлүүлэлтийг хүлээн авах талуудын үүргийг тодорхойлдог.
  • Зөвхөн худалдааны гэрээтэй холбогддог.
  • Хэлцлийн эцсийн үнийг буюу худалдагч худалдан авагчийн дунд эрсдэл болон зардлыг хуваарилдаг.

 

E- Бүлэг

EXW- Ex Works -Үйлдвэрээс

(… named place) (... нэр бүхий газар)

Худалдагч нь бараа бүтээгдэхүүнийг өөрийн эзэмшлийн (нэрлэсэн газар) нийлүүлсэнээр хамгийн бага эрсдэлийг үүрнэ.

- Бүлэг

FCA- Free Carrier– Тээвэрлэх хүртэл чөлөөтэй

(… named place) (…нэр бүхий газар)

Гэрээнд өөрөөр тохиролцоогүй бол худалдагч нь нэрлэсэн газар хүртэл бараа бүтээгдэхүүнийг хүргэх тээвэрлэлтийг хариуцаж, тээврийн зардлыг төлнө.

 

FAS- Free Alongside ship– Хөлөг онгоцны хашлагын дагуу чөлөөтэй

(…named vessel at loading port) (… ачаа хүрэх боомтын нэр)

Худалдагч нь худалдан авагчийн нэрлэсэн усан онгоцны хашлагын дагуу бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөх үүрэгтэй.

 

FOB- Free On Board-Хөлөг онгоцны тавцан дээр чөлөөтэй

(…named vessel at loading port ) (ачаа хүрэх боомтын нэр)

Худалдагч нь худалдан авагчийн нэрлэсэн усан онгоцны тавцан дээр бараа бүтээгдэхүүнийг хүргэж өгөх үүрэгтэй.

 

- Бүлэг

CFR: Cost and Freight- Зардал ба Тээвэрлэлт

(…named port of shipment)(ачаа хүрэх боомтын нэр)

Худалдагч нь нэрлэсэн хүрэх боомт хүртэлх тээвэрлэлтийг хариуцан, тээврийн гэрээг байгуулж, тээврийн зардыг төлнө.

 

CIF: Cost ,Insurance and Freight- Зардал, Даатгал, Тээвэрлэлт

(…named port of shipment)(… ачаа хүрэх боомтын нэр)

CFR нөхцлийн үүрэг хариуцлага дээр нэмж худалдагч нь нэрлэсэн хүрэх боомт хүртэлхдаатгалын гэрээг байгуулж, даатгалын зардлыг төлнө.

 

CPT: Carriage paid to- тээврийн хөлс ... хүртэл төлөгдсөн

(…named place of destination)(…хүрэх газрын нэр)

Худалдагч нь нэрлэсэн тохиролцсон газар хүртэл бараа бүтээгдэхүүнийг хүргэхтэйхолбоотой үндсэн тээвэрлэлтийг хариуцан, тээврийн зардлыг төлнө.

 

CIP: Carriage, Insurance paid to- Тээврийн хөлс ба даатгал ... хүртэл төлөгдсөн

(…named place of destination) (…хүрэх газрын нэр)

CPT нөхцлийн үүрэг хариуцлага дээр  нэмж худалдагч нь нэрлэсэн газар хүртэл ачаагхүргэх даатгалыг хариуцан даатгалын гэрээ байгуулна.

D - Бүлэг

DAT: Delivered At Terminal- Усан боомтын терминал дээр хүргэх

(…named place of destination) (…нэр бүхий усан боомтын терминал эсвэл хүрэх газрын нэр )

Худалдагч нь нэрлэсэн, тохиролцсон газар хүртэлх бараа бүтээгдэхүүний тээвэрлэлийг хариуцан, тээврийн хэрэгслэлээс бараа бүтээгдэхүүнийг буулгасан байдлаар худалдан   авагчид  хүлээлгэн өгнө. Өөрөөр  хэлбэл буулгалтын зардлыг хариуцна.

 

DAP: Delivered At Place– Тухайн газарт хүргэх

(…named place of destination)(…хүрэх газрын нэр)

Худалдагч нь нэрлэсэн, тохиролцсон газар хүртэлх бараа бүтээгдэхүүний тээвэрлэлийг хариуцан, тээврийн хэрэгслэлээс буулгахад бэлэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчид хүлээлгэн өгнө. Өөрөөр хэлбэл буулгалтын зардлыг хариуцахгүй.

 

DDP: Delivered Duty Paid- гаалийн хураамжийн төлбөртэй нийлүүлэгдсэн

(…named place of destination) (…хүрэх газрын нэр)

Худалдагч нь нэрлэсэн, тохиролцсон газар хүртэлх бараа бүтээгдэхүүний тээвэрлэлийг хариуцан, тээврийн хэрэгслэлээс буулгахад бэлэн бараа бүтээгдэхүүнийг худалданавагчид хүлээлгэн өгөх ба бараа бүтээгдэхүүнийг импортлохтой холбоотой гаалийн бүрдүүлэлтийг  хариуцан, импортын гаалын татвар болон холбогдох бусад зардалыг төлнө.