Вагоны ерөнхий зураг | Вагоны зориулалт | УБТЗ-д ашиглаж буй вагоны загвар (модель) |
---|---|---|
Битүү вагон Агаарын хур тунадаснаас хамгаалалт шаардагдах ширхгийн, үр тарианы болон өргөн хэрэглээний болон бусад төрөл бүрийн ачаа бараа тээвэрлэхэд зориулагдсан битүү вагон |
11-066, 11-C001, 11-260, 11-264, 11-270, 11-276, 11-280, 11-286 | |
Полувагон Агаарын хур тунадаснаас хамгаалах шаардлагагүй үйрмэг, томоохон буталсан ширхгийн болон бусад төрөл бүрийн ачаа бараа тээвэрлэхэд зориулагдсан дээвэргүй вагон |
12-119, 12-132, 12-141, 12-532, 12-726, 12-753, 12-757, 12-1505 | |
Хүнд даацын чингэлэг тээвэрлэх тавцан вагон Хүнд даацын чингэлэг, дугуйт техник, тоног төхөөрөмж болон агаарын хур тунадаснаас хамгаалах шаардлагагүй ачаа бараа тээвэрлэхэд зориулагдсан тавцан вагон |
13-2116, 13-935А, 13-935 А-01 | |
4 тал ташлагатай тавцан вагон Агаарын хур тунадаснаас хамгаалах шаардлагагүй дугуйт ба гинжит машин, ширхгийн мод болон бусад ачаа бараа тээвэрлэхэд зориулагдсан тавцан вагон |
13-401, 13-4012, 13-4085, 13-926, 13-H451 | |
2 тал хашлагатай тавцан вагон Агаарын хур тунадаснаас хамгаалах шаардлагагүй бохир жин нь 10, 20 ба 30 тн-ын түгээмэл хүнд даацын чингэлэг болон дугуйт техник тээвэрлэхэд зориулагдсан тавцан вагон |
13-935, 13-9004, 13-9007 | |
Цистерн вагон Цистерн нь газрын тос, нефтийн бүтээгдэхүүн, химийн идэвхтэй шингэн бодисууд (хүчиллэг, шүлтлэг бодисууд болон бусад химийн нэгдлүүд), шингэрүүлсэн хий (пропан-бутан, хүчилтөрөгч) болон бусад шингэн ачааг тээвэрлэх зориулалттай вагон. |
15-156, 15-1532, 15-1639, 15-1547 | |
Хопер вагон Хоппер нь эрдэс бордоо, цемент, үр тариа зэрэг нурмаг ачаа тээвэрлэх зориулалттай вагон юм. Хоппер нь нурмаг ачааг асгах зориулалттай юүлүүр шиг хэлбэртэй байдаг бөгөөд вагоны доод хэсэгт байдаг юүлэгч хаалга нь ачаа амархан юүлэгдэн гарах бололцоог олгодог. |
11-715, 19-758 | |
Автомашин тээвэрлэх вагон Автомашин тээвэрлэх зориулалттай 2 давхар, торлосон битүү вагон |
11-835, 11-1804 |