Экспортын ачааны тээвэр

Экспортын ачааны тээвэр

Монгол улсаас экспортолж байгаа бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, автомашин, тоног төхөөрөмж, түүхий эдийг таны хүсэл шаардлага, ачааны онцлогт тохирсон тээврийн хэрэгсэл, замналыг санал болгож, дэлхийн аль ч улс орон руу агаар, авто зам, төмөр зам, далайгаар түргэн шуурхай тээвэрлэн хүргэх үйлчилгээг үзүүлж байна.

ЭКСПОРТЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛУУД:

  • Евро-Азийн бүх улс орон руу төмөр зам болон авто замаар ачааг хүргэнэ
  • БНХАУ болон ОХУ, Европын далайн боомтуудаар дамжуулан далайн чанд дахь улс орон руу тээвэрлэнэ
  • ОХУ, Казахстан, Беларусь, Украин, Литв зэрэг орны томоохон вагон эзэмшигч нартай хамтарч ажилладаг
  • Монголоос ОХУ-аар дамжуулан Европ руу явах ачааг чингэлэг тээврийн буухиа галт тэргэнд холбож богино хугацаанд хүргэнэ
  • Ачааны бичиг баримтын болон гаалийн бүрдүүлэлт, баглаа боодол, бэхэлгээ хийх зэрэг үйлчилгээг үзүүлнэ

ЭКСПОРТЫН ТЭЭВРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД:

Хүнс, ургамал, мах, махан бүтээгдэхүүн, түүхий эдийн тээвэр

Энэ төрлийн ачааг тээвэрлэхэд тээврийн онцгой нөхцөл шаардагддаг бөгөөд тухайн шаардлагад нийцсэн тээврийн хэрэгсэлийн төрөл, зүйлийг сонгон тээвэрлэнэ. Монгол улсын, ачаа дамжин өнгөрөх болон хүрэх орны ургамал хорио цээр, мал эмнэлгийн байгууллагаас шаардах бичиг баримтыг бүрдүүлж өгнө

Уул уурхайн түүхийн эд, бүтээгдэхүүний тээвэр

Монгол улсаас экспортлогдох нүүрс, жонш, алт, зэс бусад бүх төрлийн уул уурхайн түүхийн эд, бүтээгдэхүүнийг уурхайгаас хүлээн авагч хүртэл авто зам, төмөр зам болон далайгаар тээвэрлэх цогц үйлчилгээг үзүүлнэ. Энгийн сав баглаа боодолтой ачаа тээвэрлэхээс гадна олон удаа ашиглах 13 м3 буюу 14 тоннын даацтай нунтаг ачааны уутаар тээврийг гүйцэтгэнэ

Автомашин, тоног төхөөрөмжийн тээвэр

Монгол улсаас ачигдах байгууллага, хувь хүн, жуулчдын болон уралдаан тэмцээний автомашин, мотоцикл бусад өөрөө явагч тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг стандартад нийцсэн бэхэлгээг хийж, тохирох тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ

Монгол гэр, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэр

Монгол улсаас гадаад оронд ачиж буй монгол гэр, архи пиво, арьс ширэн эдлэл болон бусад бүх бүх төрлийн үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хаалганаас хаалганд хүргэн тээвэрлэнэ

Үзэсгэлэн, үнэт зүйлсийн тээвэр

Монгол улсаас гадаад оронд болон Монголд ирээд буцах бүх төрлийн үзэсгэлэнгийн ачааг мэргэжлийн баглаа боодол хийж хаалганаас хаалганд хүргэнэ

Хувийн эд зүйлсийн

Монгол улсаас гадаад оронд шилжин нүүж буй дотоодын болон гадаадын хувь хүн, айл өрхийн эд зүйлсийн баглаа боодлыг хийж хаалганаас хаалганд хүргэж өгнө

Хаяг байршил

Монгол улс, Улаанбаатар хот, 14200-0048, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж–15, Туушин ХХК-ийн төв байр

Холбоо барих

Утас:

  • (+976) 11-312092

Факс:

  • (+976) 11-325510

Гар утас:

  • (+976) 9909-1973
  • (+976) 9998-1191

Цахим шуудан:

  • export@tuushin.mn