Бидний тухай

Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

Манай компанийн цахим хуудсаар зочилж байгаа Эрхэм таны амрыг эрэн мэндчилье!

Монгол улсын тээвэр зуучийн ууган байгууллага “Туушин” компанийн үйлчлүүлэгч та бүхнийхээ итгэлээр жигүүрлэн дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист хүрсэн өргөн сүлжээ, харилцаа холбоог бий болгож, дэлхийн жишигт нийцсэн тээврийн зуучийн үйлчилгээг үзүүлсээр ирсэн билээ.

Тээврийн зуучийн салбар бол улс орны нийгэм, эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий салбар бөгөөд цаашид бид эх орон, ард түмэн, эрхэм харилцагч та бүхнээ дэлхий нийттэй холбогч гүүр байж, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж, хамтдаа хөгжинө гэдэгт  итгэл дүүрэн байна.

Ерөнхий захирал Н.ЗОРИГТ

Компанийн танилцуулга

Улс хоорондын тээврийн зууч Туушин компани нь 1990 оны 6-р сард байгуулагдсан Монгол улсын анхны тээврийн зуучийн компани юм.

Өнгөрсөн хугацаанд бид Монгол улсын гадаад худалдаа, эдийн засгийн тээврийн эрэлт, шаардлагыг хангах, дэлхийн улс орнуудтай холбогдох тээврийн замналуудыг хөгжүүлэх үйл ажиллагааг идэвхтэй явуулж ирлээ.

Туушин компани өнөөдөр дэлхийн бүх улс орныг хамарсан өөрийн тээврийн өргөн сүлжээг бий болгон хөгжүүлж, үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн ISO 9001: 2015 стандартыг амжилттай нэвтрүүлсэн Монгол улсад төдийгүй олон улсын хэмжээнд нэр хүнд бүхий байгууллага боллоо.

Компанийн танилцуулга

Бидний АЛСЫН ХАРАА

Тээвэр логистикийн салбарт шилдэг инноваци нэвтрүүлсэн, мэргэшсэн чадварлаг баг, хамт олон бүхий дэлхийн хэмжээний мэргэжлийн байгууллага болно.

Бидний ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист хүрч, үйлчлүүлэгчдээ илүү их үнэ цэнийг бүрдүүлсэн тээвэр, логистикийн мэргэжлийн чанартай үйлчилгээг үзүүлнэ.