Туушин компани гаалийн зуучийн үйлчилгээг Монгол улсад анх санаачлан байгуулж, 1991 онд Гаалийн Ерөнхий Газраас анхны гаалийн зуучийн байгууллагаар итгэмжлэгдэн ажиллаж, үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэн, үйлчилгээний чанараа дээшлүүлэн, үйлчлүүлэгч байгууллага, иргэдээс талархал хүлээн ажиллаж ирсэн билээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн гаалийн бүрдүүлэлт болон гаалийн мэдүүлэг бичих үйлчилгээг өөрийн охин компани болох “Туушин системс” компаниар дамжуулан гүйцэтгэж байна. Улаанбаатар хот болон 8 аймгийн гаалийн түр болон байнгын ажиллагаатай 20 гаруй гаалийн салбар болон боомтод 40-оод Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.