Төслийн ачааны тээвэр

Төслийн ачааны тээвэр

Манай компани өнгөрсөн хугацаанд Монгол улсад хэрэгжсэн бүхий л төслийн ачааг тээвэрлэж ирсэн. Цаашид бид Монгол улсад гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, олон улсын зээл тусламжийн хүрээнд хэрэгжих бүх төрлийн төслийн ачааг бид тээврээр дэмжинэ.

Манай цогц үйлчилгээний бүрдэл:

  • Төслийн ачааны тээвэрлэлтийн бичиг баримтыг бүрдүүлэх, зөвлөгөө өгөх
  • Тээвэрлэлтийн төлөвлөлт, төлөвлөгөө боловсруулан тохиролцож, заасан хугацаанд хямд тээврийн зардлаар тээвэрлэх
  • Тээвэрлэлтийн замын судалгаа хийж санал боловсруулах, замнал, маршрутыг тодорхойлох
  • Зам тээврийн асуудал эрхэлсэн, тусгай зөвшөөрөл олгох, хянах төрийн болон орон нутгийн байгууллагуудаас зөвшөөрөл авах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлыг шийдвэрлүүлэх
  • Төслийн ачааны онцлогт тохирсон тээврийн хэрэгслүүдийг тодорхойлох
  • Тээвэрлэлтийн болон ачаа ачиж буулгах үеийн хяналт тавих
  • Тээврийн болон ачааны даатгалын үйлчилгээ үзүүлэх
  • Гаалийн бүрдүүлэлт
  • Хаалганаас хаалганд хүргэх

Бидний дэмжиж ажилласан төслийн тээвэр:

  • “MCS Asia Pacific Brewery LLC” компанийн тоног төхөөрөмжийн тээвэр, суурилуулалт, “Huppman” компани, Герман /2006/
  • Богдын голын УЦС-ын барилгын төслийн тээвэр /2006/
  • Цацраг туяагаар илрүүлэгч мониторуудыг Замын-Үүд, Сүхбаатар, Ховдын Ярант, Увсын Боршоо, Баян-Өлгийн Цагааннуур хүргэх төслийн тээвэр /2008 - 2010/
  • “Нарны Гүүр” төслийн барилгын ачааны тээвэр, JFE Engineering корпораци, Япон /2010-2012/
  • Монголын анхны салхин цахилгаан станц болох “Салхит салхин цахилгаан станц” төслийн тээвэрлэлт, “Ньюком Групп” /2012-2013/
  • Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах төслийн тээвэр-2, “Dai Nippon” корпораци, Япон /2013-2014/
  • Шангри-Ла Улаанбаатар Зочид буудлын төслийн тээвэрлэлт /2013-2014/
  • “Амгалан Дулааны станц” төслийн ачааны тээвэр CMEC компани, Хятад /2014/
  • Дархан нарны энергийн цахилгаан станцын төсөл /2016/
  • ZAMine Services компанийн захиалгаар "HITACHI" уул уурхайн тоног төхөөрөмжийн тээвэрлэлтүүд /2017-2019/
  • Монгол - Япон сургалтын эмнэлгийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлт, хаалганаас хаалганд, Sirius Corporation, Япон /2018/
  • Япон Улсын Засгийн Газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол улсын 34 эмнэлэгт (21 аймгийн эмнэлэг, УБ хотын 9 дүүргийн эрүүл мэндийн төв, Хавдар судлалын эмнэлэг, Халдварт Судлалын эмнэлэг, 3-р эмнэлэг болон 1-р эмнэлэгт)  хамгийн сүүлийн үеийн 4D ЭХО Аппарат нийлүүлэх төслийн тээвэрлэлт, Япон /2019/
Хаяг байршил

Монгол улс, Улаанбаатар хот, 14200-0048, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж–15, Туушин ХХК-ийн төв байр

Холбоо барих

Утас:

  • (+976) 11-316466

Гар утас:

  • (+976) 99115138

Цахим шуудан:

  • project@tuushin.mn