Манай компани ОХУ болон БНХАУ-ын хооронд Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжих тээврийг төмөр зам, авто замаар амжилттай зохион байгуулж байна.
ТРАНЗИТ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛУУД:
- Тээврийг Монгол улсын нутгаар дамжуулан Азиас Европ хүртэл тээвэрлэх нь Казакстан улсаар дамжсанаас 513 километр, БНХАУ-ын Манжуураас 748 километр дөт цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлттэй байдагт оршино.
- ОХУ-ын вагон эзэмшигч байгууллагуудтай хамтран таны ачаа бараанд тохирох вагоныг сонгон, уян хатан үнэ, шуурхай үйлчилгээг санал болгож байна.
- Ачааны байршлын мэдээг хоногт 2 удаа тогтмол өгнө.
- Бичиг баримт бүрдүүлэлтэд заавар, зөвлөгөө өгнө.
- Транзит ачааны гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийнэ.
- Тээвэрлэлтийн шаардлагад нийцэх бэхэлгээний материалаар хангана.
- Хилийн өртөөн дээр шилжүүлэн ачих ачилтын явцад хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд фото тайлан гаргана.
Ази-Европын чингэлгийн галт тэрэгний тээвэрлэлт зохион байгуулсан туршлагууд:
- 2005 оноос БНХАУ-ын Хөх хотоос ХБНГУ-ын Дуйсбург
- 2014 оноос БНХАУ-ын Чженжоу-с ХБНГУ-ын Гамбург
- 2015 оноос эхлэн Ази Европыг холбох “Нэг бүс нэг зам” торгоны замын эдийн засгийн бүсийг хөгжүүлэх төслийн хүрээнд БНХАУ-ын хотуудаас Европын чиглэлд, Европоос БНХАУ-ын чиглэлд чингэлгийн галт тэрэгний транзит тээвэрлэлтийг амжилттай зохион байгуулсаар байна.