Мэдээ мэдээлэл

Талбайн Теннисний Өсвөр үеийн шигшээ багийн тамирчин Б.Нандинцэцэгийн тэмцээнд оролцох зардлыг ТУУШИН компани санхүүжүүллээ.

Талбайн Теннисний Өсвөр үеийн шигшээ багийн тамирчин Б.Нандинцэцэгийн тэмцээнд оролцох зардлыг ТУУШИН компани санхүүжүүллээ.

Олон Улсын Теннисний Холбоо (ITF)-оос Шри ланк улсын Колумба хотод 2022 оны 02 дугаар сарын 12 – оос 20-ны өдрүүдэд Өсвөр үеийн Талбайн Теннисний дэлхийн аварга шалгаруулах урьдчилсан тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ.

Тус тэмцээнд оролцохоор Монголын теннисний холбоо тамирчдынхаа бэлтгэлийг ханган 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ниссэн бөгөөд Монгол улсаа төлөөлөн оролцох шигшээ багт Дархан-Уул аймгийн талбайн теннисний өсвөр үеийн тамирчин Б.Нандинцэцэгийн тэмцээнд оролцох зардлыг ТУУШИН компани санхүүжүүллээ.

Теннисний спортыг Эх орондоо хөгжүүлэн хичээллэж байгаа тамирчиддаа амжилт хүсье.