Засгийн газрын хуралдаанаар Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замыг нарийн царигтай барихаар шийдвэрлэснийг Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замтай хамтад нь барих нь зүйтэй гэж үзсэн байна.
Та бидний мэдэж байгаагаар БНХАУ-ын Синьган (Тяньжин) боомтоор дамжин ирдэг Монгол Улсын импортын ачаа бараа тус боомтод саатаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч, өнөөдрийн байдлаар нөхцөл байдал хүндэрч 4000 гаруй чингэлэг саатаж, улмаар гуравдагч улсаас ачигдсан чингэлгүүд өдрөөс өдөрт нэмэгдэж байна.