Мэдээ мэдээлэл

Логистикийн 7 хоногийн мэдээ

Логистикийн 7 хоногийн мэдээ

  • Wujie 3 терминал : 1000TEU
  • Xingang North терминал: 1100TEU
  • Xingang Port терминал: 200TEU

Тяньжин боомтоос ​truck-mode буюу авто машинаар ойролцоогоор 600 чингэлэг тээвэрлэгдсэн байна. Чингэлгүүд Тяньжинд ирээд 15 хоног хүлээгдэж, Замын-Үүд хүртэл тээвэрлэхэд нэмэлт 5 хоног зарцуулагдаж байна.Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 738 чингэлэг байгаагаас: Ачаатай-486, Хоосон-252 чингэлэг байна. 3-р сарын 22-ноос эхлэн далайн тээврийн үнэ нэмэгдсэн бөгөөд үүнд Ази–Европ болон бусад чиглэлүүдийн тарифт болон аюулгүй байдлын нэмэлт хураамжууд багтсан болно

Жич: ​Ази-Европ, Газрын дундад тэнгис болон бусад чиглэлүүдийн далайн тээврийн үнэ 3-р сарын 22-оос эхлэн нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан Хятад агентууд 4.1-нээс эхлэн тээврийн үнээ нэмнэ гэдгээ мэдэгдлээ.

3-р сарын 28-нд Оман улсын Салала боомтод дроны халдлага болж хүчтэй дэлбэрэлт үүссэний улмаас  MAERSK далайн тээврийн компани албан ёсны цахим хуудсандаа Салала боомт дахь байрлах салбарынхаа үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосоноо мэдэгдлээ. Тус боомт нь Ойрхи-Дорнод- Улаан тэнгисийн бүсийн томоохон боомтуудын нэг юм.

Та бүхэндээ Шинэ долоо хоногийн мэнд хүргэе.

💬 Үнийн санал авах