Мэдээ мэдээлэл

Америкийн Нэгдсэн Улсаас өндөр хүчин чадалтай зүтгүүрүүд Монгол Улсруу тээвэрлэгдлээ.

Америкийн Нэгдсэн Улсаас өндөр хүчин чадалтай зүтгүүрүүд Монгол Улсруу тээвэрлэгдлээ.

Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд АНУ-с “Progress Rail A Ceterpillar” компаны гол замын SD70Ace/LW-401 серийн өндөр хүчин чадалтай 16 зүтгүүр Монгол Улсад анх удаа нийлүүлэглэх юм. Эхний ээлжийн 2 зүтгүүр Номхон далайд тээвэрлэгдэж байгаа бөгөөд 2 дугаар сард БНХАУ-ын Тяньжин боомтоос Замын-Үүдээр дамжин, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой өртөөнд ирэхээр төлөвлөгдөж байна. Хоёр дугаар ээлжийн 4 зүтгүүр АНУ-ын Зүүн эрэг Атлантын далайн Morehead боомтод усан онгоцонд ачигдан тээвэрлэгдлээ.Эдгээр зүтгүүрүүд нь 5000 тонн жинтэй галт тэргийг татах 4500 морины хүч буюу 3355 кВт чадалтай,ашиглалтын үеийн зардал,засвар үйлчилгээ багатай, өндөр найдвартай бүтцээр оновчтой шийдэгдсэн бөгөөд 2024 оны 3 дугаар сарын сүүлээр Монгол Улсын хилээр хүлээн авна.