Мэдээ мэдээлэл

Туушин компани олон улсын шагнал хүртлээ

Туушин компани олон улсын шагнал хүртлээ

Энэ сарын эхэнд Брюссель хотноо Европын чанарын үнэлгээний байгууллагаас зохион байгуулсан “Чанарын манлайллын дээд шагнал” гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд Туушин компани “Шилдэг үйл ажиллагаа”-тай компаниар шалгарч цом, өргөмжлөлөөр шагнагдлаа.

Энэхүү дээд шагналыг Европын чанарын үнэлгээний холбооноос бүтээгдэхүүн, үйлчилгээний чанартаа хөрөнгө оруулалт хийж, шинэ технологи, инновац, нэвтрүүлэн ажилласан шилдэг компанид олгодог олон улсын нэр хүндтэй шагнал юм. Тус арга хэмжээнд олон улсын нэр хүнд бүхий 51 байгууллага оролцсон байна.