Мэдээ мэдээлэл

Туушин ХХК-ийг төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-р шагналаа

Туушин ХХК-ийг төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-р шагналаа

Туушин компани нь 1990 оны 6-р сард үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл дэлхийн бүх улс орныг хамарсан тээврийн өргөн сүлжээтэй, авто, агаар, далай болон төмөр зам, холимог тээврээр бүх төрлийн ачаа тээврийг зуучлан тээвэрлэж, агуулах, баглаа боодол, буухиа шуудан, түгээлтийн үйлчилгээ, гаалийн зуучийн үйлчилгээ гэх мэт тээвэр логистикийн олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг Монгол улсад төдийгүй олон улсын хэмжээнд нэр хүндтэй байгууллага юм. Туушин компани нь өдгөө 200 гаруй улсын 5000 гаруй байгууллагыг хамарсан олон улсын тээврийн өргөн сүлжээтэй, өндөр нэр хүндтэй байгууллага болон ажиллаж байна.

Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын анхны олон улсын ачаа, тээврийн мэргэшсэн компани болон салбартаа манлайлагч байж, Монгол улсын эдийн засгийн хөгжил дэвшилд зогсолтгүйгээр хувь нэмрээ оруулан ажилласаар ирсэн.

Монгол Улсын валютын нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд онцгой анхаарч энэ тээврээс улсад 200 гаруй сая долларын орлого оруулсан.

Монгол улсынхаа хөгжил, дэвшил, эдийн засгийн хурдацтай өсөлтийг дэмжихэд чиглэсэн гадаад, дотоодын байгууллагуудын хандив тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй төслүүдийн ачаа тээврийг хямд өртгөөр цаг тухайд нь зохион байгуулах ажил бол Туушин ХХК-н улс эх орныхоо өмнө хүлээсэн эрхэм хүндтэй үүрэг хэмээн ухамсарлан, нэр төртэй гүйцэтгэж ирсэн нь 1990 оноос хойш хэрэгжсэн бүх төрлийн төсөл, хөтөлбөрүүдийн ачаа тээвэрлэлтийн 90 гаруй хувийг Туушин ХХК дангаараа амжилттай зохион байгуулж, гүйцэтгэж ирснээс харж болох юм.

Туушин компани нь өөрийн үйл ажиллагаандаа сүүлийн үеийн шинэ технологи, инновацын ололтуудыг цаг үргэлж нэвтрүүлэн, олон улсын тавцнаа нэр хүндтэй шагналуудыг хүртсээр ирсэн.

Туушин компанийн 34 жилийн турш улс эх орныхоо эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монгол улсын Төрийн Дээд Шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” -оор шагналаа.