Цаг үеийн мэдээ
Логистикийн 7 хоногийн мэдээ
- 2024 оны 08 сарын 01-нээс 08 сарын 19-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд Xingang North терминалаас 16,Wujie terminalaas 3 нийт 26 галт тэрэг хөдөлсөн байна.
- Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 10,300 TEU буюу 5000 орчим импортын чингэлгүүдийн үлдэгдэлтэй байна. Xinang North терминалд 2200TEU, Wujie терминалд 4700 TEU, Gangwanтерминалд 1900 TEU чингэлэг тус тус байна.
- Боомтод ирсэн чингэлгүүдийн транзит хуагцаа дунджаар 80-90 хоногт ачигдан гарч байна.
- Тяньжинаас авто тээврээр гарах чингэлэг ихэссэнээр авто тээврийн транзит гаалийн бүрдүүлэлт 20-28 хоног болон удааширч, Тяньжинд автаар гарах 1,300 TEU буюу 800 гаруй импортын чингэлэг хүлээгдэж байна. Эрээний автын чингэлэг хүлээн авдаг Huanyu терминал ачаалал ихтэй ажиллаж байна.
- Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1344 чингэлэг байгаагаас: Ачаатай: 755, Хоосон: 589 чингэлэг байна.
Анхааруулга : Эрээний гаалийн байгууллагаас ачааны машины тээврийн жингийн хэмжилтийн зөрүүг 500кг дотор байхыг зөвшөөрч харин энэ жингээс илүү гарсан тохиолдолд нэмэгдэл зардал гарахыг анхаарна уу.
Иймд эрхэм үйлчлүүлэгч та бүхэн барааны бодит жин болон бичиг баримт дээрх жингийн мэдүүлэгийг үнэн зөв гаргаж өгч байхыг хүсье.
Та бүхэндээ Шинэ долоо хоногийн мэнд хүргэе.