Мэдээ мэдээлэл

Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

Логистикийн 7 хоногийн  мэдээ

  • 2024 оны 08 сарын 01-нээс 08 сарын 27-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд, нийт 40 галт тэрэг хөдөлгөх төлөвлөгөөтэй байгаагаас 36 галт тэрэг хөдөлсөн байна.
  • Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар  хүлээгдэж байгаа 9,300 TEU чингэлэг байна. Үүнээс:

-Xingang North терминалд – 2200 TEU

-Wujie терминалд- 4800 TEU

-Gangwan терминалд- 1500 TEU

-Aвтын терминалд- 800 TEU тус тус байна.

  • Боомтод ирсэн чингэлгүүдийн транзит хугацаа дунджаар 110-120 хоногт ачигдан гарч байгаа бөгөөд автаар гарсан чингэлгүүд Эрээн өртөөний автын Huanyuтерминалруу оочерлон 4-5 хонож орж байна.
  • Өнөөдрийн байдлаар Эрээн өртөөний үйл ажиллагаа хэвийн явагдаж өглөө орж ирсэн чингэлгүүд өдөртөө гаалийн бүрдүүлэлтэндээ орон Эрээнээс ачигдан гарч байна.
  • Тяньжинаас авто тээврээр гарах чингэлэг ихэссэнээр авто тээврийн транзит гаалийн бүрдүүлэлт 20-28 хоног болон удааширч, Тяньжинд автаар гарах 800 TEU буюу 500 гаруй импортын чингэлэг хүлээгдэж байна.
  • Замын-Үүд өртөөний ачаалал их байгаагийн улмаас орж ирсэн импортын чингэлэг 4-5 хонож ачигдан гарч байна.

Анхааруулга : Эрээний гаалийн байгууллагаас ачааны машины тээврийн жингийн хэмжилтийн зөрүүг 500кг дотор байхыг зөвшөөрч харин энэ жингээс илүү гарсан тохиолдолд нэмэгдэл зардал гарахыг анхаарна уу.

Иймд эрхэм үйлчлүүлэгч та бүхэн барааны бодит жин болон бичиг баримт дээрх жингийн мэдүүлэгийг үнэн зөв гаргаж өгч байхыг хүсье.

Та бүхэндээ Шинэ долоо хоногийн мэнд хүргэе.