Мэдээ мэдээлэл

Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

-2024 оны 9-р сард 38галт тэрэг хөдлөх хуваарьтай байсанаас 9-р сарын 01-нээс 9-р сарын 22-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд, 30 галт тэрэг хөдөлсөн байна.

-Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар  хүлээгдэж байгаа 8,800 TEU чингэлэг байна. Үүнээс:

  • Xingang North терминалд – 2200 TEU
  • Wujie терминалд- 5400 TEU
  • Gangwan терминалд- 700 TEU
  • Aвтын терминалд- 300 TEU тус тус байна.

-Боомтод ирсэн чингэлгүүдийн транзит хугацаа дунджаар 110-120 хоногт ачигдан гарч байна.

-Тяньжинаас авто тээврээр гарах чингэлэг ихэссэнээр авто тээврийн транзит гаалийн бүрдүүлэлт 20-28 хоног болон удааширч, Эрээний Huanyu терминалд 300 гаруй чингэлэг Замын-Үүдрүү ачигдан гарахаа хүлээж байна.

-Замын-Үүд өртөөний ачаалал их байгаагийн улмаас орж ирсэн импортын чингэлэг дор хаяж 10 хонож вагонд ачигдан гарч байна.

Анхааруулга : 2024 оны 10-р сарын 01-нээс 10-р сарын 07-ны хооронд Хятадын Үндэсний баяр болж байгаатай холбогдон Тяньжин боомтын гааль ажиллахгүй амрах тул та бүхэн яаралтай бичиг баримт илгээх болон тээвэртэй холбоотой асуулга байвал бидэнтэй холбогдон урьдчилан мэдэгдэнэ үү.