Мэдээ мэдээлэл

Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

Логистикийн 7 хоногийн мэдээ

2024 оны 12-р сарын 01-нээс 12-р сарын 09-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд, 15 галт тэрэг хөдөлсөн байна.

Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар  хүлээгдэж байгаа 7,800 TEU чингэлэг байна. Үүнээс:

  • Xingang North терминалд – 3100 TEU
  • Wujie терминалд- 4500 TEU
  •  Xingang Port терминалд- 200 TEU

Боомтод ирсэн чингэлгүүдийн транзит хугацаа дунджаар 90-120 хоногт ачигдан гарч байна.

Тяньжинаас авто тээврээр гарах чингэлэгийн ачаалал хэвийн болж 1-2 хоногт гаалийн бүрдүүлэлтээ хийн ачигдан гарч байна. Мөн Эрээний Huanyu терминалын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Замын -Үүд болон Эрээн боомтын ачаалал хэвийн явагдаж байгаа бөгөөд Тяньжинаас ачигдсан чингэлэг 5-7 хоногт хилээр, Замын-Үүдээс 2-5 хоногт ачигдан  Улаанбаатарт орж ирж байна.

Анхааруулга : Эрээний гаалийн байгууллагаас ачааны машины тээврийн жингийн хэмжилтийн зөрүүг 300кг дотор байхыг зөвшөөрч харин энэ жингээс илүү гарсан тохиолдолд нэмэгдэл зардал гарахыг анхаарна уу.

Иймд эрхэм үйлчлүүлэгч та бүхэн барааны бодит жин болон бичиг баримт дээрх жингийн мэдүүлэгийг үнэн зөв гаргаж өгч байхыг хүсье.

Та бүхэндээ Шинэ долоо хоногийн мэнд хүргэе.