Мэдээ мэдээлэл

“ТУУШИН” КОМПАНИ ОЛОН УЛСЫН НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛЫН ЭЗЭН БОЛЛОО

“ТУУШИН” КОМПАНИ ОЛОН УЛСЫН НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛЫН ЭЗЭН БОЛЛОО

            Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад зохион байгуулагдсан Европын Бизнесийн Чуулган “Ирээдүйг тодорхойлогч Манлайлагчид, манлайлагчдыг төрүүлэх Ирээдүй” уриан дор болж, бизнесийн шилдгүүдийг олон номинацаар шалгаруулсан байна.
      Монгол Улсын “Туушин” компанийг өөрийн орны болон олон улсын хэмжээнд бизнесийн нэр хүнд нь ямагт өндөр түвшинд байж, үйл ажиллагаа нь олон жилийн турш тогтвортой, амжилттай хөгжиж, орчин үеийн менежмент, маркетингийн шилдэг арга барил, инновацыг нэвтрүүлсэн, мэргэшсэн хүний нөөц, оновчтой хөрөнгө оруулалт бүхий байгууллага хэмээн шалгаруулж, агуу философич Сократын нэрэмжит “Шилдэг байгууллага” цом, өргөмжлөл, медалиар шагналаа. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа нь Английн эртний уламжлалт ёс заншлын дагуу өндөр хэмжээнд зохиогдсон нь энэхүү арга хэмжээний гол онцлог байлаа.