Мэдээ мэдээлэл

Туушин компанийн санаачлагаар Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооноос  БНХАУ-ын ЭСЯ-нд N95 маскийг хандивлалаа.

Туушин компанийн санаачлагаар Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооноос БНХАУ-ын ЭСЯ-нд N95 маскийг хандивлалаа.

Туушин компани нь энэхүү аянг санаачилсан бөгөөд Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны гишүүн байгууллагууд санал нэгтэйгээр дэмжиж, БНХАУ-д корона вирусийн халдварт өвчинтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор N95 маскийг хамгийн хүнд, хэцүү нөхцөлд ажиллаж байгаа эмч нар, бусад албан хаагч, иргэдэд хүргэхийг хүсэн  БНХАУ-ын ЭСЯ-ны Улс төрийн зөвлөх Ли Яньжуньд хүлээлгэн өглөө.

БНХАУ-ын ЭСЯ-ны Улс төрийн зөвлөх Ли Яньжунь хэлэхдээ:

“Шинэ төрлийн халдварт өвчинтэй тэмцэх ажлыг манай улсын дарга Си Жиньпин өөрөө командалж, Ерөнхий сайд ажлын хэсгийг тэргүүлж, Хятад улсын хэмжээнд өвчнийг хяналтад авах системийг богино хугацаанд бий болгон ажиллаж байгаа хэдий ч манай улсын хэмжээнд одоогийн байдлаар 1 удаагийн хамгаалалтын хувцас, маск, ялангуяа N95 маск маш их хэрэгтэй байна. Олон эмч, сувилагч нар өвчний нөхцөл байдал хамгийн хүнд байгаа Хубай мужийн Ухань хотод ажиллаж байна.

Монгол Улсын төр засаг, олон нийтийн байгууллага, бизнесийн хүрээнийхэн, хувь хүмүүс энэ хугацаанд Хятадын ард түмэнд маш их дэмжлэг үзүүлж, бидэнд зориг нэмж, халдварт өвчний эсрэг нэгдэж буй Монголын ард түмэнд Хятадын ард түмэн гүнээ талархаж байгааг тэмдэглэн хэлмээр байна. Монголчуудын энэ ач тусын хариуд хоёр орны сайн хөршийн найрсаг харилцааг улам бэхжүүлэхийн төлөө манай ЭСЯ чармайн ажиллах болно” гэв.