Мэдээ мэдээлэл

"Чингисийн чулууны бичиг" дурсгалын хуулбарыг авчрах тээвэрийг хариуцан гүйцэтгэлээ

"Чингисийн чулууны бичиг" дурсгалын хуулбарыг авчрах тээвэрийг хариуцан гүйцэтгэлээ

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ОХУ-д айлчлах үеэр нь XIII зууны үед хамаарах "Чингисийн чулууны бичиг" дурсгалын хуулбарыг ОХУ-ын Эрмитаж музейн захирал Михаил Пиотровский гардуулан өгсөн билээ. Харин ерөнхий сайд уг дурсгалыг шинээр барихаар төлөвлөж буй "Чингис хаан" музейд хадгална гэдгээ тухайн үед онцолж байсан.

Туушин компани нь энэхүү хуулбар бичээсийг ОХУ-с МУ-ын Улаанбаатар хот хүртэл цаг хугацаанд нь, бүрэн бүтэн тээвэрлэн авчирч, хүлээлгэн өглөө.