Мэдээ мэдээлэл

“Монголын буухиа” чингэлэг тээврийн хурдан галт тэрэг аялж эхэлсний ойн баярын мэнд дэвшүүлье.

“Монголын буухиа” чингэлэг тээврийн хурдан галт тэрэг аялж эхэлсний ойн баярын мэнд дэвшүүлье.

      “Туушин” компаний санаачлагаар “Монголын буухиа” галт тэрэгний анхны аялал Беларусын Брест өртөөнөөс гарч УБ хүртэл  аялж байсны ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ нийт хамтрагч нартаа хүргэе!

        Европоос Монголд тээвэрлэгдэн ирж байгаа ачаа нь далайгаар 45-60 хоног явж хүнсний бараа муудах эрсдэлээс сэргийлж, ОХУ болон Беларусаар дамжуулан төмөр замаар тээвэрлэн ирж байсан боловч Беларусь, ОХУ-ын нутагт ачаа алдагдах, гэмтэх, хураагдах, олон хоногоор саатах зэрэг явдал гардаг байсныг таслан зогсоох зорилгоор Герман, Чех, Польш, Беларусь, ОХУ-н тээвэр зуучийн компаниудтай хамтран “Монголын Буухиа” чингэлэг тээврийн хурдан галт тэргийг Беларусийн Брест өртөөнөөс Улаанбаатар хүртэл сар бүрийн 10, 20, 30-нд аялуулах ажлыг 2002 оны 3 дугаар сараас эхлүүлсэн явдал юм. “Монголын Буухиа” чингэлэг тээврийн хурдан галт тэрэгний аялалыг  санаачлан зохион байгуулснаар ачаа бараа саатах, замд алдагдах, гэмтэх, явдал зогсож Европын орнуудаас Монгол улсад импортоор ирэх ачаа, бараа Брестээс Улаанбаатар хүрэх 6300 гаруй км замыг 12 хоногт туулан ирж байгаа нь далайн тээврээс 4-5 дахин хурдан тээвэрлэгдэж байна.

        2005 оны 3 дугаар сард Туушин ХХК санаачлан БНХАУ-ын ӨМӨЗОрны нийслэл Хөх Хотоос Герман улсын Дуйсбург хот руу Монголоор дамжуулан 100ш 20 футийн ачаатай чингэлэг бүхий анхны галт тэрэгний тээвэрлэлтийг зохион байгуулж, 9820 км замыг 14 хоногт багтаан аялуулсан нь Хятад улсын одоо хэрэгжүүлж байгаа “Нэг бүс нэг зам” хөтөлбөрийн эх суурийг тавьсан гэж болно. “Нэг бүс, нэг зам” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Туушин компани 2014 оноос хойш жил бүр 18-250 бүрэн хэмжээний чингэлгийн хурдан галт тэргийг Монголын нутгаар дамжуулан тээвэрлэж байна.