Мэдээ мэдээлэл

Цаг үеийн мэдээлэл

Цаг үеийн мэдээлэл

       Сүүлийн үед гадаад улс орнуудын тодорхой хот, боомтуудаас ачигдан ирэх манай үйлчлүүлэгчдийн импортын ачааны тээвэрлэлтийн хугацаа хэвийн үеийнхээс нэмэгдсэн, далайн боомтоос төмөр замд ачигдах процесс удааширч байгаа нөхцөл байдалд дараах тайлбарыг үйлчлүүлэгчиддээ хүргэе.

       Хятадын төмөр замаас дамжин өнгөрөх хилийн өртөөнүүдийн нөхцөл байдалд тулгуурлан хөрш орнуудын төмөр замуудтай зөвшилцсөний үндсэн дээр сар бүрийн ачаа тээвэрлэлтэд шаардлагатай вагоны хангалтыг сард 3 удаа тооцон Хятад дахь тээвэр зуучийн компаниудад хуваарилдаг.

       Цар тахалын нөхцөл байдал зарим улс орнуудад тогтворжиж байгаатай холбоотойгоор Хятадын төмөр замаар тээвэрлэгдэх ачаа тээврийн урсгал , түүний дотор Хятад улсаас Монголоор дамжин Европ руу чиглэсэн экспортын ачааны тоо хэмжээ огцом ихссэнээс Эрээний ойролцоох өртөөдүүдэд их хэмжээний бөөгнөрөл үүсээд байна. Үүнээс үүдэн Хятадын Тяньжин өртөөнд вагон захиалганд орсон боловч вагон хангалтаас шалтгаалж ачигдаж чадаагүй 1600 гаруй чингэлэг хүлээгдэж байна гэх мэдээллийг бид хамтран ажилладаг Хятад агентуудаас авсан. Иймд Хятадын төмөр замаас өсөн нэмэгдэж байгаа тээвэрлэлтийн хэрэгцээг хангахуйц тооны вагон гаргаж өгөх боломжгүй байгаа уг нөхцөл байдал ойрын үед үргэлжилэх төлөвтэй байгааг та бүхэн ойлгон хүлээн авч, хамтран ажиллана гэж итгэж байна.

Бид та бүхэнд уг нөхцөл байдлын талаарх мэдээллийг цаг тухай бүрт нь шуурхай мэдээлж байх болно.