Мэдээ мэдээлэл

БНЧУ-ын Гадаад хэргийн яамнаас олгодог Ян Масарикийн дурсгалын медалиар ТУУШИН компанийн Ерөнхий захирал Н.Зоригт шагнуулав.

БНЧУ-ын Гадаад хэргийн яамнаас олгодог Ян Масарикийн дурсгалын медалиар ТУУШИН компанийн Ерөнхий захирал Н.Зоригт шагнуулав.

        БНЧУ-ын элчин сайд Ийржи Бродский нь “Туушин компанийн Ерөнхий захирал Н.Зоригт таны Чех, Монголын харилцааг байнга дэмжин ажиллаж,  хоёр орны худалдааны харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирснийг тань үнэлж БНЧУ-ын Гадаад хэргийн яамнаас олгодог Ян Масарикийн дурсгалын медалийг гардуулж байгаадаа баяртай байна” хэмээгээд Монгол улсад элчин сайдаар ажиллах энэ дөрвөн жилийн хугацаанд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд идэвхтэй оролцож, ихээхэн хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв.

        Ян  Масарик нь Чехословакийн дипломатч, улс төрч байсан бөгөөд тэрээр тус улсын анхны ерөнхийлөгч Томаш Гариг Масарикийн хүү юм. Вашингтон хот дахь Чехословак улсын элчин сайдын яаманд ажиллаж байсан төдийгүй тусгаар тогтносон ардчилсан Чехословак улсын хувьд сүйрэл авчирсан Мюнхений бага хурлын үед буюу хамгийн хэцүү түүхэн он цаг болох 1925 онд Лондонд элчин сайдаар томилогдон ажиллаж байжээ. Тэрээр ямар ч эргэлзээгүйгээр тайвшруулах бодлогын эсрэг байж элчин сайдынхаа албан тушаалаас огцорч Чех, Морав, Слезийг германчууд булаан эзэлсний дараа Лондон дахь Чехословакийн цөллөгийн засгийн газарт гадаад хэргийн сайдаар томилогдсон. Дайны дараа чехословак улсаа төлөөлж Нэгдсэн үндэстний байгууллагын дүрэмд гарын үсэг зурж, Парисийн энх тайвны бага хуралд Чехословакийн төлөөлөгчдөө тэргүүлэн оролцож байв. 1948 оны 2 - р сард болсон коммунист төрийн эргэлтийн дараа тэрээр бусад коммунист бус гишүүдтэй хамт засгийн газраа огцруулахаас татгалзсан байна.