Мэдээ мэдээлэл

“FIATA Congress  2025”  –д Туушин ХХК-ийн төлөөлөл оролцлоо

“FIATA Congress 2025” –д Туушин ХХК-ийн төлөөлөл оролцлоо

FIATA – International Federation of Freight Forwarders Associations /Олон улсын тээвэр зуучлагчдын холбоодын нэгдсэн Федераци /-ийн ээлжит хурал 2025 оны 10-р сард Вьетнамын Ханой хотод болж Туушин  ХХК-ийн дэд захирал Н.Энхриймаа, дэд захирал Д.Энхцэнгэл нар амжилттай оролцлоо.

FIATA – нь дэлхийн 113 Association Member /Холбоодын / нийт 40,000 тээвэр зуучийн компаниудыг нэгтгэсэн Федераци бөгөөд Туушин  ХХК нь 1992 онд гишүүнээр элссэнээс хойш өнөөг хүртэл тус олон улсын сүлжээнд Монгол улсаа төлөөлөн идэвхтэй ажиллаж байгаа билээ.  

FIATA International Federation of Freight Forwarders ...

Дэлхийн 100 гаруй улсаас 1200 төлөөлөгч оролцсон уг хуралд оролцогчид өөрсдийн орны тээвэр, зуучлалын салбарыг төлөөлөн оролцож, олон улсын гадаад худалдаа, тээвэр логистик, нийлүүлэлтийн сүлжээнд сүүлийн үед тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх боломжийн талаар хэлэлцлээ.

Мөн “Ногоон логистик”-ийн орчныг бүрдүүлэх, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, шинэ техник технологи болон хиймэл оюун ухааны хэрэглээг нэвтрүүлэх чиглэлээр улс орнуудын тэргүүн туршлага, сайн жишээ, санал санаачилгыг хуваалцсан хэлэлцүүлгүүд өрнөсөн юм.

Туушин ХХК энэхүү хуралд оролцсоноор олон улсын логистикийн шинэ чиг хандлага, дэвшилтэт санааг өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, агентын өргөн сүлжээгээ өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.

💬 Үнийн санал авах