Мэдээ мэдээлэл

Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

Логистикийн 7 хоногийн  мэдээ

  • 2025 оны 3-р сард Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд, нийт 59 галт тэрэг хөдөлсөн байна.
  • Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар  хүлээгдэж байгаа 3,200 TEU буюу 1600 чингэлэгийн үлдэгдэлтэй байна.Үүнээс:
    • Xingang North терминалд – 1600 TEU
    • Wujie терминалд- 1500 TEU
    •  Xingang Port терминалд- 100 TEU
  • Tяньжин боомтод ирсэн чингэлгүүдийн транзит хугацаа дунджаар 30-45 хоногт ачигдан гарч байна.
  • Тяньжинаас авто тээврээр гарах 100-аад чингэлэг байгаа ба Эрээн өртөөний Huanyu терминалын ачаалал хэвийн хүлээлтгүйгээр ажиллаж байна.
  • Замын -Үүд болон Эрээн боомтын ачаалал хэвийн явагдаж байгаа бөгөөд Тяньжинаас ачигдсан чингэлэг 5-7 хоногт хилээр, Замын-Үүдээс 2-5 хоногт ачигдан  Улаанбаатарт орж ирж байна
  • Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон замын ачаалал болон зам тээврийн аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд авто машинаар тээвэрлэгдэн ирж байгаа тээврийн хэрэгслүүдийг заасан стандарт хэмжээнд ачаа тээврээ тээвэрлэж байхыг МУ-ын Зам тээврийн хөгжлийн төвөөс анхаарууллаа.
  • Улаанбаатар хотын гаал​ийн хяналтын талбайд нийт 1504 чингэлэг байгаагаас: Ачаатай: 947, Хоосон: 557 чингэлэг байна. 

Та бүхэндээ Шинэ долоо хоногийн мэнд хүргэе.