Мэдээ мэдээлэл

ТУУШИН БОЛОВСРОЛ САНГААС “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ФОНД” -ЫН ХУРИМТЛАЛ 10 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА.

ТУУШИН БОЛОВСРОЛ САНГААС “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ФОНД” -ЫН ХУРИМТЛАЛ 10 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА.

Туушин групп үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан 2020 оны 8-р сарын 15-ны өдөр Монгол улсын хойч үе, ирээдүй болсон хүүхэд, сурагч, оюутан, залуучуудад сурч боловсрох, мэдлэг чадвараа хөгжүүлэн дээшлүүлэхэд нь зориулан  “Туушин боловсрол сан"- г үүсгэн байгуулсан билээ.

Монгол Улсын Соёлын яамны санаачлагаар "Хүүхдийн төлөө фонд"-ын үйл ажиллагааг  2020 оны 12 сарын 30-ны өдөр Засгийн газрын тогтоолоор дахин сэргээн байгуулж, “Монгол соёл, Монгол хүүхэд” анхны хуримтлалын аяныг зохион байгуулсан нь бидний зорилго, зорилттой нэг байсанд бид талархаж сэтгэлийн бэлэг болгон 10 сая төгрөг хандивлан энэхүү үйл хэрэгт нэгдсэндээ таатай байна.