Олон Улсын Теннисний Холбоо (ITF)-оос Шри ланк улсын Колумба хотод 2022 оны 02 дугаар сарын 12 – оос 20-ны өдрүүдэд Өсвөр үеийн Талбайн Теннисний дэлхийн аварга шалгаруулах урьдчилсан тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ.
Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газраас төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр “Туушин” ХХК болон Налуу-Ухаа дагуул хотын зураг, төсөл, хот төлөвлөлтийн ажлыг хийж гүйцэтгэх Бүгд Найрамдах Франц улсын “SATHY” компанийн удирдлагуудтай гурван талт уулзалтыг зохион байгуулж, хамтран ажиллахаар боллоо.
УБТЗ нь импортоор ирж байгаа хуучин машин бүхий чингэлгүүдийг Замын-Үүд шилжүүлэн ачих анги, Сайншанд өртөөнд хаяглан олгох зөвшөөрөл өгч, хаяг солин олгох ажлыг эхэлсэн байна.
Монгол улсын ууган тээврийн зууч Туушин ХХК, Бүгд Найрамдах Чех улсын EGT Express компанитай хамтарч Европын улсуудаас ачаа бараагаа хурдан хугацаанд аюулгүй тээвэрлүүлж хүлээн авах боломжийг бүрдүүлж 14 хоног тутамд агаарын ачаа тээврийн “Boeing 767-300” хөлөг онгоцыг аялуулах ажлыг амжилттай эхлүүллээ.