Мэдээ мэдээлэл

БНХАУ-ын Синьган (Тяньжин)боомтод үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээлэл

БНХАУ-ын Синьган (Тяньжин)боомтод үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Та бидний мэдэж байгаагаар БНХАУ-ын Синьган (Тяньжин) боомтоор дамжин ирдэг Монгол Улсын импортын ачаа бараа тус боомтод саатаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч, өнөөдрийн байдлаар нөхцөл байдал хүндэрч 4000 гаруй чингэлэг саатаж, улмаар гуравдагч улсаас ачигдсан чингэлгүүд өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Монгол улсын дийлэнх далайн тээвэрлэлтийг гүйцэтгэгч COSCO Shipping Lines болон бусад далайн тээврийн компаниуд БНХАУ-ын Синьган (Тяньжин) боомтод үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж, уг боомт дээр хөдлөхөөр хүлээгдэж байгаа чингэлгүүд, цаашид шинээр ирэх чингэлгүүдэд чингэлэг түрээсийн нөхцөл, үнэ, тарифын бодлогын өөрчлөлт шинэчлэлийг оруулсаар байна.

Энэхүү хугацаанд Тээвэр Зуучийн компаниуд, Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоогоор дамжуулан үүссэн нөхцөл байдлыг цаг алдалгүй шийдвэрлүүлэхээр хоёр улсын шийдвэр гаргагчдад уламжилсаар ирсний дүнд, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын ажлын алба, Зам тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Улаанбаатар төмөр зам, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо 6-р сарын 2-ны өдөр Синьган (Тяньжин) боомтын чингэлгийн бөөгнөрлийн цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцох цахим уулзалтыг Хятад дахь холбогдох байгууллагуудтай хийж, Хятадын тал Синьган (Тяньжин) боомт дээрх чингэлгийн бөөгнөрлийн асуудлыг шийдвэрлэхээр судалж эхэлснийг мэдэгдээд байна. 

Иймд  үйлчлүүлэгчид та бүхэн үүссэн нөхцөл байдлыг ойлгон, хүлээцтэй хандаж, хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.