Олон Улсын Теннисний Холбоо (ITF)-оос Шри ланк улсын Колумба хотод 2022 оны 02 дугаар сарын 12 – оос 20-ны өдрүүдэд Өсвөр үеийн Талбайн Теннисний дэлхийн аварга шалгаруулах урьдчилсан тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ.
Тус тэмцээнд оролцохоор Монголын теннисний холбоо тамирчдынхаа бэлтгэлийг ханган 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ниссэн бөгөөд Монгол улсаа төлөөлөн оролцох шигшээ багт Дархан-Уул аймгийн талбайн теннисний өсвөр үеийн тамирчин Б.Нандинцэцэгийн тэмцээнд оролцох зардлыг ТУУШИН компани санхүүжүүллээ.
Теннисний спортыг Эх орондоо хөгжүүлэн хичээллэж байгаа тамирчиддаа амжилт хүсье.