Мэдээ мэдээлэл

2022 оны салбарын шилдэг байгууллагаар "Туушин" ХХК тодорч “2022 оны шилдэг байгууллага” цомоор шагнууллаа.

2022 оны салбарын шилдэг байгууллагаар "Туушин" ХХК тодорч “2022 оны шилдэг байгууллага” цомоор шагнууллаа.

Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо 2022 оноо үдэх шинэ жилийн цэнгүүнээ 2022 оны 12-р сарын 13-ний өдөр зохион байгууллаа. Шинэ жилийн цэнгүүнд 27 компанийн 170 гаруй ажилтан оролцож салбартаа тэргүүлэн ажилласан компани болон салбарын ажилчдыг шагнаж урамшууллаа. 2022 оны салбарын шилдэг байгууллагаар манай компани тодорч “2022 оны шилдэг байгууллага” цомоор шагнуулсныг компанийн дэд захирал Ж.Монголжингоо компаниа төлөөлж гардан авав.

Мөн арга хэмжээний үеэр салбарын үе үеийн алдартнуудыг шагнан урамшуулсан бөгөөд Монгол улсад тээвэр зуучийн салбарыг үүсгэн байгуулсан эрхмүүд болох компанийн анхны захирал Шагдарын Намхайнямбуу агсныг нэхэн, “Туушин” группийн ерөнхийлөгч Намсрайжавын Зоригт нарыг салбарын “ХҮНДЭТ АЖИЛТАН” цол тэмдэг мөнгөн шагналаар, ЗСА-ны дарга дэд захирал Д.Энхцэнгэл, ОУТА-ны орлогч дарга Ц.Сумъяабазар нарыг салбарын “ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ” цол тэмдгээр тус тус шагнан урамшууллаа.

2022 ондоо тээвэр зуучийн салбартаа тэргүүлэн ажилласан “Туушин” ХХК-ийн нийт ажилчиддаа болон “Хүндэт ажилтан”, “Залуу манлайлагч” болсон алдартнууддаа халуун баяр хүргэж ажлын өндөр амжилт эрүүл энхийг хүсэн ерөөе.